x

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн шиг дэмжье

Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Энэ сарын 23-наас Улаанбаатар хотод хөл хорио суларч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас арга зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллаж байгаа юм.

-Хөл хорионы хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдээ хотын зүгээс хэрхэн дэмжих вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнесээ хурдан хугацаанд сэргээн, босгож ирэх ёстой. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гарсан. Нийт жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн 72 хувь нь Улаанбаатар хотод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн шиг дэмжье. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүс урдуур нь ороод авдаг бусармаг зүйлийг таслан зогсооно. Иргэд, аж ахуйн нэгжийнхээ ажлын байрыг нь хамгаалж өгнө. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын багт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн урдуур орж, хийж байгаа зүйлийг нь авдаг бусармаг зүйл огтоос гарахгүй. Хэрвээ тийм зүйл гарвал, нийслэлийн 1800-1200 дугаарын утсанд хандаарай. Тал, талдаа хяналттай явах ёстой. Хотын ажилд иргэдийн хяналт хамгийн чухал.

-Хууль, эдийн засгийн чиглэлээр өөрчлөлт хийнэ гэж хэлж байсан. Ямар өөрчлөлтүүд хийх гэж байгаа вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийн дэвшил авчрах гол зүйл бол УИХ-аар батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байгаа. Тус хуульд хотын эдийн засгийг дэмжих чиглэлээр концесс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь орон нутагтаа үлдэх зохицуулалт, үнэт цаас буюу бонд гаргах эрхтэй гэсэн заалтууд орсон. Хотын эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ажлыг том бодлогоор хийнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барина.

Энэ хуулиар нарийвчилсан зохицуулалтууд орж ирнэ. Хууль, эрх зүйн шинэчлэлт хийж байж хотын эдийн засаг тулгамдаж байгаа асуудлаа шийднэ гэж бодож байгаа. Энэ зохицуулалтууд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргана гэж харж байна. Үүний төлөө амбицтай, зоригтой ажиллана гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 9 цаг 26 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 10 цаг 43 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 11 цаг 16 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 11 цаг 22 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 13 цаг 32 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 13 цаг 37 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 13 цаг 42 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 13 цаг 46 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 13 цаг 51 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цаг 33 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 16 цаг 23 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 16 цаг 30 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 16 цаг 34 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 16 цаг 43 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цаг 47 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 17 цаг 42 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 17 цаг 43 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 18 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top