x

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна

Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн … дугаар тусгай байгууламжид ажиллаж, тус байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр БИЦУГ-ын дарга барилгын ажлын гүйцэтгэлт, чанар, төлөвлөгөөт ажлын хэрэгжилт болон алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгсний зэрэгцээ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар нийт бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.

Тус штабын байрын барилгын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлт одоогоор 85 хувьтай явагдаж байна.

Шинээр баригдаж буй штабын байрын барилга нь 30х15 метрийн хэмжээтэй, хоёр давхар, төмөр бетонон цутгамал хийцтэй бөгөөд халаалтын системийг цахилгаан соронзон индукцийн бойлуурт суурилан бүрэн шийдвэрлэсэн нь эрчим хүчний үр ашиг, эдийн засгийн хэмнэлтийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн барилгын жишиг технологийг нэвтрүүлж буйгаараа онцлог байна.

Уг штабын байр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн … дугаар тусгай байгууламжийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, удирдлага, зохион байгуулалт, өдөр тутмын үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 31 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 5 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 5 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 5 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 5 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 7 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 7 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 7 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 9 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top