x

Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

Ирэх наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулна.

Тасалбарыг: https://www.portal.mn/events/volleyball-8-7

Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Азийн бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд Улаанбаатар хотноо цуглан өрсөлдөх юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй бүс нутгийн өндөр чансаатай үндэсний шигшээ багууд болон Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө
өрсөлдөнө. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэг бөгөөд Монгол Улс энэ тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Тодруулбал, манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Энэ хугацаанд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дараалан дөрөвдүгээр байр эзэлж байв.

Волейболын спортын шинэ соёлыг хамтран түгээж эхэллээ

Монголын Волейболын Холбоо удирдах зөвлөлөө шинэчлэн бүрдүүлсний дараа холбооны урт хугацааны хөгжлийг дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд CU Mongolia тэргүүн түншээр, Багын спортыг дэмжигч Голомт банк алтан түншээр хамтран ажиллаж байгаа бол ЦойлогсоZ коммьюнити партнераар нэгдээд байна.
Коммьюнити партнераар ажиллаж буй ЦойлогсоZ нь тэмцээнийг дэмжихээс гадна залуучуудын дунд волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг уриалах, спортын эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын волейболын хөгжлийг урт хугацаанд дэмжих, спортын орчныг илүү тогтвортой хөгжүүлэх зорилготой түншлэлийн эхлэл болж байгаа юм.

Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлэхийн зэрэгцээ олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой юм.

Тэмцээний тухай товч

● Тэмцээн: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн
● Хугацаа: 2026 оны 8-р сарын 5-9
● Оролцогч орнууд: Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макао

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эх орондоо зохион байгуулж буй энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.

Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож буй Монголын шилдэг тамирчид болох Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр нар Үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж буй явдал юм. Ингэснээр гадаадын
мэргэжлийн лигүүдэд тоглож буй шилдэг тамирчдаа нэгтгэсэн Монголын Үндэсний шигшээ эх орныхоо нэрийн өмнөөс хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ талбайд гарах юм.

Волейболын спорт бол бүх насныхан хамтдаа үзэж, хамтдаа мэдэрч, хамтдаа тоглож, хичээллэж болдог хамгийн хүртээмжтэй спортын нэг. Энэхүү тэмцээн нь Азийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэж, Үндэсний шигшээ багаа гэр бүл, найз нөхдийн хамт дэмжих ховор боломжийг спорт сонирхогчдод олгож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top