Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний үйл ажиллагаатай танилцлаа. Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Архангай аймагт зохион байгуулагдаж буй “АРА ОПЕН 2026” насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээний үйл ажиллагаанд оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээний явцтай танилцах үеэрээ "АРА Фестиваль 2026"-ийн бүтээн байгуулалтын нэг хэсэг болох олон улсын стандартын Морин тойруулгын талбайг үзэж сонирхов.




