Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэгийн засварын талаар мэдээлэл сонсжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл хийлээ.
Б.Пүрэвдагва:
-"Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 57 хувьтай байна. Энэ зун иргэдээ халуун усаар таслахгүй гэж хичээсэн ч Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээ 60 хувийн насжилттай байсан учраас засвар, үйлчилгээг хийхээс өөр арга байсангүй.
-Автозамын ажил үргэлжилж, 111 км шинэ зам, 31 км замын арчлалт, засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахаар ажиллаж байна.
-Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 120 мянган сайжруулсан түлшийг бэлтгэсэн. Нийтдээ өвөлжилтөд бэлтгэж 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нөөцийн мах бэлтгэх ажлыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдийн зээлийг судлуулахаар арилжааны банкинд хүргүүлсэн.
-Дулаан, эрчим хүчний хязгаарлалт хийхгүйн тулд Эрчим хүчний яамтай хамтраад ажиллаж байна. Эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэх хүрээнд V цахилгаан станц барих ажил эхэлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийг ирэх онд ашиглалтад оруулна.
-Наймдугаар сарын 15 гэхэд сургууль, цэцэрлэгийн засварыг дуусгана. Мөн COP17 хурлаас шалтгаалан 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэл автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарч байна гэв.



