x

Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв

Армены Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Армены бараа бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар Армены Засгийн газар мэдээллээ.

Пашинян Армен гаралтай бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд нийлүүлэхэд тавьсан хязгаарлалт нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээ болон Евразийн эдийн засгийн холбооны дүрэм журамтай зөрчилдөж байгааг онцолж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг хүсжээ. Түүнчлэн уг асуудлыг харилцан ярианы замаар зохицуулахад Армен бэлэн байгааг илэрхийлсэн байна.

ОХУ өнгөрсөн сараас эхлэн Арменаас нийлүүлдэг жимс, хүнсний ногоо, цэцэг, загас, согтууруулах ундаа зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүний импортод түр хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Кремлийн мэдээлснээр, Владимир Путин ярианы үеэр Армен Европын Холбоонд элсэх асуудлыг бүх нийтийн санал асуулгаар аль болох хурдан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн жилүүдэд Армен барууны орнуудтай харилцаагаа эрчимтэй өргөжүүлж байгаа нь Москва, Ереваны харилцааг хурцатгах нэг хүчин зүйл болсон юм. ОХУ Армен Европын Холбоонд элсэх үйл явцаа үргэлжлүүлбэл Евразийн эдийн засгийн холбооны гишүүнчлэлд нь нөлөөлж болзошгүйг өмнө нь анхааруулж байсан. Харин Армен эдийн засгийн хувьд ОХУ-аас өндөр хамааралтай хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд тус улсын нийт гадаад худалдааны 35 орчим хувийг ОХУ эзэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.34)
    Тэнэг новш тэр чигтээ барууныхантайгаа тонилвол таарна
    2026 оны 07 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 11 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 52 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 20 цаг 52 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 22 цаг 9 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 22 цаг 19 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top