x

Д.Сумъяабазар: Удахгүй ААН-үүдийн үйл ажиллагааг зохицуулах тусгай журам гарна

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргажээ.

Хотын дарга Д.Сумъяабазар "“Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, төр засгийнхаа шийдвэрийг даган биелүүлж байгаа иргэддээ баярлалаа. Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас суллахаар төлөвлөн ажиллаж байгаа. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тодорхойлох, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудын тооцооллыг технологийн дэвшил ашиглан гаргасан. Уг мэдээллүүдийг нэгтгэн УОК-ын шуурхай штабт танилцуулна" гэлээ.

Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд Улаанбаатар хот, бусад дүүргүүдийн хувьд төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, үүрэг чиглэлийг биелүүлэх арга туршлагатай болсон гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар мөн тодотгов. Гол нь халдварын голомтуудаа хумьж, Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн энгийн амьдралдаа шилжих, бизнесүүдээ дэмжиж, ажлын байрыг хадгалах арга хэмжээг яаралтай авах ёстой гэдгийг мөн онцоллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар "Вакцин орж ирсэн ч нэг хэсэгтээ бид ковидтой зэрэгцэн ажил, амьдралаа зохицуулж явуулах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Удахгүй 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг зохицуулах тусгай журам гарна" гэлээ.

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн. 

Түүнчлэн өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээнд маш идэвхтэй хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд явуулын 61 баг, суурин 10 цэгт  шинжилгээ авч байгаа. Одоогийн байдлаар 21,700 өрх айлаас шинжилгээг авсан. 17:00 цаг гэхэд  төлөвлөсөн бүх  өрхийг хамруулж дуусах төлөвтэй байна” гэв.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хариу ямар хугацаанд гарч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Сорьцуудыг шинжлэх лабораторийн хүчин чадлаас хамаарч хариу бага зэрэг удаашрах тохиолдол байна. Гэхдээ товлосон хугацаанд хариуг гаргахаар ажиллаж байгаа” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 26 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 43 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 16 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 22 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 32 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 38 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 42 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 46 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 51 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 33 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 24 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 30 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 35 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 43 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 47 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 42 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 43 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top