x

С.Энхболд: Энэ ондоо багтаж хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы Clubhouse платформд эхлүүлсэн “DeFacto club” өнгөрөгч пүрэв гаригт Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг зочноор урьж, КОВИД-19-ийн шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудлаар ярилцсаныг нийтэлж байна.

Ярианы эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын үед хамгийн чухал нь хөл хорио гэдгийг онцолжээ.

Эрдэмтдийн судалгаагаар хоёрдугаар 11-23-ны хооронд хөл хориог тогтоох саналыг дэвшүүлсэн. Хөл хорионы үед нэг хаалга нэг шинжилгээг Засгийн газар УОК-той хамтран хийж байна. Гол зорилго нь голомтын тархалтыг тандах, хумих. Учир нь өвчилж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэртэй эмнэлзүйн шинж тэмдэггүй байгаа тул илрүүлж гаргах, түүнээс гадна бүх нийтийн вакцинжуулалтад бэлтгэх зорилготой гэв.

Хөл хорионы хугацаанд 357,000 хүн PCR шинжилгээнд хамрагджээ. Хоёрдугаар сарын 11-18-нд нийт 357,000 хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс 236,000 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд хамрагдаад байгаа аж.

Тиймээс ЭМЯ PCR лабораториудыг өргөтгөх бодлого барьж, худалдан авалтуудыг хийсэн. Мөн орон нутагт боловсон хүчнийг бэлтгээд байна. Шинжилгээ хийхэд 14 лабораторид нийт 1,900 хүн 24 цагаар ажиллаж байна. Харин сорьц цуглуулж байгаа ажилчид 09:00-20:00 цаг хүртэл ажилладаг гэлээ.

"Вакцин бүрийг хоёр тун хийлгэх шаардлагатай"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-"ДЭМБ-ын зөвлөснөөр AstraZeneca, Pfizer вакциныг оруулж ирэхээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Эхний ээлжинд Оксфордын гаргасан AstraZeneca вакциныг оруулж ирнэ.  

Вакцинжуулалттай холбоотой хоёр хэсэг зорилтот бүлгийг гаргасан. Эхний ээлжинд хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж байна.

  • Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
  • цагдаа 53,000 орчим,
  • 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ.

Дараа нь хүн амын 40 хувийг дархлаажуулах юм.

Энэтхэгээс 150 мянган хүн тун вакцин авахаас гадна Солонгосоос татна. Урд, хойд хөршөөс тодорхой хэмжээний вакциныг тусламж болон худалдан авах төлөвлөгөө гаргасан. Вакцин бүр хоёр тун хийлгэх шаардлагатай. Вакцины эхний тунг хийлгэснээс 21-28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ” гэлээ.

Хүн амын 60 хувийг 2 тунгаар вакцинжуулах ажлыг 2021 ондоо багтааж дуусгана

Эрүүл мэндийн сайд С.Энхболд үндсэн мэдээллийн дараагаар бусад оролцогчийн асуултад хариулсан юм. Түүний хариултуудаас онцлох мэдээллүүдийг нэгтгэв. 

  • Вакцин хийлгэхэд сонголт байхгүй. Нэг вакцин хийлгэвэл түүнийхээ хоёр дахь тунг авна.
  • Хуульд зааснаар вакцин нь сайн дурын үндсэн дээр хийдэг. Иймд тухайн иргэн вакцин хийлгэхийг хүсэхгүй тохиолдолд дархлаажуулалтын талаарх эрх, үүргийн хүрээнд, эрүүл мэндийн бичгээр баталгаажуулж авна.
  • БНХАУ-д бүтээсэн Синофарм вакциныг гуравдугаар шатны туршилт нь дууссаны дараа буюу гуравдугаар сард ДЭМБ баталгаажуулах мэдээлэл ирсэн. ОХУ-ын Спутник вакцин мөн судлагдаж байна.
  • 2021 ондоо багтаж улсынхаа хүн амын 60 хувьд тус бүр хоёр тун вакцин хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүнтэй холбоотой хөрөнгийг ч мөн шийдвэрлэсэн. Тодруулбал, Дэлхийн банкнаас 51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан ба Засгийн газраас вакцинжуулалттай холбоотойгоор 226 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд вакцин худалдан авах, үйл ажиллагааны зардал багтсан.
  • Бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинжуулна гэж хуульд заасан.
  • Хурууны хээ, иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлнэ. Хоёр тунгаа хийлгэсэн хүн гадаадад зорчих бол карт өгнө. ДЭМБ дэвтэр гэж байдаг. Түүнд үндэслэн вакцин хийлгэсэн иргэдийн мэдээллийг бүртгэж, нотломж олгоно.
  • БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. Эдгээр вакциныг татан авч, хадгална. ДЭМБ зөвшөөрсний дараа ашиглана.
  • Манай улсын хүн амын 40 хувь нь 18-аас доош насныхан байгаа. КОВИД-19-ийн хүүхдэд хийх вакцин судалгааны ажил үргэлжилж байна.
  • Pfizer-ийн 25,740 хүн тун вакцин ирнэ. Спутник В вакциныг хоёрдугаар сарын 9-нд Хүний эмийн зөвлөлөөр оруулж, бүртгэж авсан.
  • Вакциныг дүүргийн нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр хийнэ. Судлагдаагүй учир яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагтай эмнэлгүүд дээр түшиглэж хийхээр төлөвлөсөн.
  • Вакцинтай холбоотой журмыг маргаашаас(өнөөдрөөс) баталж гаргана.

 ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 27 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 44 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 17 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 23 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 33 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 38 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 43 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 47 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 52 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 34 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 24 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 31 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 35 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 44 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 48 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 43 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 44 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top