x

Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд онцгой анхаарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв. Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхий дахинаа коронавирусын халдварт цар тахалтай тэмцэж буйтай нэгэн адил Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг хумьж, эдийн засаг бизнесээ дэмжих, үйл ажиллагааны хэвийн горимд шилжих зорилт тавьж, “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна.

Улс орныхоо эдийн засгийг сэргээх, худалдаа бизнес эрхлэгчдээ дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. 2021 оны Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс коронавирусийн халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлснээр Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ" гэлээ.

Элчин сайд Ахмет Язал "Коронавируст цар тахлын хор уршиг дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын эрсдэлтэй оновчтой, үр дүнтэй тэмцэж буй нь харагдаж байна. Манай хоёр улс агаарын тээврийн хэлэлцээгээ 2019 онд шинэчлэн баталсан. Үүнд Ерөнхий сайд таны үүрэг чухал байсан. “Туркиш эйрлайнс” компани дэлхийн 100 гаруй улс руу нислэгээ нээгээд байна.

Монгол Улс руу ирэх 4 дүгээр сараас сард 2, цаашдаа түүнээс олон удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн авто замын ачаа тээврийг нэмэгдүүлэх, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн импортлох сонирхол байна. Түүх, соёлын харилцааны хүрээнд БНТУ-д хамтарсан үзэсгэлэн гаргах, хөшөө дурсгалыг хамгаалах, музей байгуулах зэрэг төлөвлөсөн олон ажил байгаа" гэв.

Цаашид Монгол Туркийн харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд талууд тэмдэглэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 28 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 45 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 18 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 24 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 34 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 39 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 44 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 48 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 53 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 35 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 25 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 32 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 36 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 45 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 49 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 44 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 45 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top