x

Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа.

Улаанбаатар хотод Хоёрдугаар сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан.

Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна” гэдгээ хэлсэн.

Мөн тэрээр “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл өгч байна. Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх" хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ  дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна. Бүх өрхөө шинжилгээнд хамруулах энэ ажил эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хамгийн чухал ажил байгаа юм. Тиймээс дүүргийн Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарал хандуулж, дүүргийн үлдсэн айл өрхүүдээ хөл хорио дуусахаас өмнө бүгдийг нь шинжилгээнд хамруулаарай” гэлээ.  

Мөн “Энэ сарын 23-наас иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу явбал улс орон ч түргэн хугацаанд хэвийн хэмнэлдээ орно. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нар иргэд аж, ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих нь чухал байна” гэдгийг онцоллоо. Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан, үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нарт хандаж иргэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн эмч, ажилчдын ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 26 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 43 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 16 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 22 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 32 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 37 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 42 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 46 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 51 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 33 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 23 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 30 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 34 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 43 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 47 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 42 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 43 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top