x

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ

Өнгөрсөн мягмар гаригт МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байсан Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тэгвэл, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт хүргүүлэх аж.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;

3. Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

4. Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;

5. ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

1. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (www.mnb.mn сайтаас татаж авна уу)

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

4. Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

5. Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;

6. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.

Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ.

Үүнд:

- МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;

- Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;

- Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.

Хүсэлтийг хүлээн авах хаяг:

Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.
МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-311821

Холбогдох мэдээллийг www.mnb.mn болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны  +976-11-364719, +976-11-311821 дугаараас авах боломжтой!

АНКЕТ ТАТАЖ АВАХ >>>

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top