МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар 3-4 асуудал хэлэлцжээ.
Эхний асуудал нь тус телевизийн ерөнхий захиралтай холбоотой байсан бөгөөд ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Ингэхдээ МҮОНРТ-ийн ажилтнуудын шаардлагын дагуу түүнийг чөлөөлсөн гэлээ. Ерөнхий захирлын томилгоог эсэргүүцсэн ажилтнууд өлсгөлөн зарлахаа Үндэсний зөвлөлд удаа дараа мэдэгдсэн учир уг шийдвэрийг гаргасан байна.
Н.Дэмбэрэлийг чөлөөлснөөр түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Сануулахад, Н.Дэмбэрэл нь сарын өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон билээ.