x

У.Хүрэлсүх: Төрийн алба хаагчид ажил ацаглаж болохгүй. Гаргасан шийдвэрүүд хэрэгжих ёстой!

Арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хөл хорионы дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулхаар боллоо.

Мөн Улаанбаатар хотод даваа гаригаас эхлэн 34 чиглэлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр боллоо.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэддээ хандан мэдээлэл хийсэн юм.

Тэрээр "Коронавирус шинээр илрэх болон халдварын тоо харьцангуй цөөрч халдварыг хяналтдаа авсан гэж үзэж байна. Гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар дагаж мөрдсөнд Монголын ард иргэддээ Засгийн газраас талархсанаа илэрхийлье.

Өвчлөлийг тодорхой хэмжээнд хяналтандаа авсан гэж үзэж байгаа. 

Бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зарласан. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй олон асуудлууд байсан. УОК-оос гаргасан шийдвэрүүд анхан шатандаа очоод хэрэгжихгүй байх, төрийн албан хаагчдын хоорондын хамтын ойлголцол, уялдаа холбоо жигдэрч чадаагүй улмаас зарим алдаанууд гарсан. Үүн дээр УОК онцгойлон дүгнэлт хийж ажиллаж байгаа. Хариуцлага, сахилга бат, дэг журмийг улам сайжруулах шаардлагатай гэж харагдаж байгаа. Үүнээс мөн олон сургамжтай зүйлүүд болсон. 

Энэ ажлуудаас болж ард иргэдээ бухимдуулсан, хүний алтан амь хохирсон энэ тохиолдлуудад ард иргэдээсээ уйчлал гуйж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Цаашид бид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг төлөө бүхий л боломжийг дайчлан ажиллах болно. Би нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж чадлаа. Үүний маань үр дүнд ч гарч байна. 

Энэ гаргасан ололт амжилтаа бататгаж цаашид бид монгол хүний уужуу тайван, хүлээцтэй, үндэс угсаагаа гэсэн ухаан бодлоо улам тэнийлгэж, төр засгийнхаа заавар зөвөлгөөг ягштал биелүүлэхийг ард иргэлээсээ уриалж байна. 

Энэ өвчний эсрэг тэргүүнд эгнээнд явж байгаа эмч, эмнэлгийн ажилтан болон бусад төрийн албан хаагч нартаа дахин талархал илэрхийлье. Та бүхний ажлын үр дүнд бид ард иргэдийнхээ аюудгүй байдлыг хангаж чадлаа" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн цаашид баримтлах арга хэмжээний талаар үүрэг өгөв. 

Тэрээр "Бүх шатанд ажиллаж байгаа төрийн алба хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах шаардлагатай. Ажил ацаглаж болохгүй. Гаргасан шийдвэрүүд хэрэгжих ёстой. Ард иргэдэд бухимдал үүсгэж болохгүй. Бүгд бухимдалтай байгаа. Хорио цээрийн дэглэм хүндрэлтэй зүйл. Бүгдийн ажил мэргэжилтэй холбоотой. Заримдаа хүний эрх, эрх чөлөөнд халдан хэрэгжиж байгаа. Дэлхий тэр аяаараа бухимдалтай байгаа. Хүн төрөлхтөн. Гэхдээ бид энэ бүхнийг давж гарах ёстой. 

Ирэх даваа гаригаас бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлнэ. Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан. 

Хорио цээрийн дэглэмийн үед ард иргэдийн хариуцлага юу юунаас илүү чухал байна.

Төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа маш чухал боллоо. Маскаа зүү гэж шаардлага тавих ёстой. Ингэж байж бид олсон ололт амжилтаа бататгаж чадна. 

Монголчууд бид цөөхүүлээ. Гуравхан сая. Бидэнд хамгийн үнэтэй зүйл бол ард түмний маань амь нас, эрүүл мэнд. Би ард иргэдийнхээ амь насыг нэгдүгээрт тавьж байгаа. Хоёрт улс орны эдийн засаг. Бид цар тахлыг амжилттай давж чадвал энэ бүгдийг аварч чадна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.55.188.108)
    Зайлаа хамтлагаа аваад зайл наад амнаас чинь иргэдын эсрэг л үг гарч бна ард түмэн сохор дүлий биш битгий андуур Е.Сайдын ажил чинь чам шиг хүн хийдэггүй юм бна. Эх орондоо та нараар самруулж бна ОГЦОРОО Одоо ханалаа
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зайлаа муу новш минь. Чамаас болж Монголын олон иргэд гэр бүл үхэл хагацал үзлээ. Чи ордонд нуугдаад удирдсан Хүний байлаа. (106.102.142.206)
    0007
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Ard olond amlasan syrjin medegdlyydeesee busaj ard olnoo huursan hynees yu hyleeh be.uvchin zovlong ard olon maani teseed l garna. Avilgachdiig turuus ceverleh shudarga temcel bol zogsohgyi .
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Үнэн (66.181.161.121)
    Тэр олон оруулсан хятадууд хаана ямар шалтгаанаар оруулснаа тайлбарла өөр зүйлээр булзхыг хүлээхгүй аюулгүй бдлын үүднээс ард иргэд улс орнооо урьдчилан сэргийлэх эрхийг бүү хааж цагдаж хорих айлган сүрдүүлхийг болихгүй бол чамд үлитгэнэ шүү
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Жаалхүү (66.181.189.57)
    Өөрсдөө тушаал гаргачаад түүнийн биелүүлж байгаа ажилтанаа буруутгаж байгаа чинь буруу ард түмнээсээ уйчилалт гуйгаад огцороо
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Жаалхүү (66.181.189.57)
    3хан сая хүнийг аятайхан амьдаруулж болмоор санагдах юм яагаад гэвэл бид 30сая биш бусад ороны түшээдүүдийн ард олндоо гэсэн сэтгэл их харагдаж байна Манай орон баялгаараа доогуурт орохгүй.ухаж онгичоод бгаа хэрнээ бид өлмөн зөлмөн амьдрах нь юуны учир вэ ард бид өөрсдийн чадлаараа амьдарч байна та бүгд яагаад ард олноо гэх сэтгэлгүй харийхан шиг аашилаж байгаад үнхээрийн гомдож байнаа
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.32)
    Haruitslga huleelge huleej surah yos hurelsuh tanai namd alga uuruusuu eheldeg um haruitslgiig 17 onoos burhanii orond zalarsan ulsiin toog medehuu tsusan mur tatuulj ircheed hund ued tsusan muruu daldlah gj ulaarch bhaa boli
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин. (202.55.188.39)
    Хорьж байж хүн алчихаад...Та нараас өөр ичих нүүртэй хүн бол уучлал гуйгаад огцорсон...
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.40)
    харин ч ард түмэн чинь Монгол уужуу тайван хүлээцтэйгээ та нарт харуулж байгаа энэ хүлээцтэй байдалд удаан тэсэхгүй л байх шүү хэн ард түмний тэвчээрийг барж байгааг бодоорой
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зооёоо (202.126.88.162)
    Үлдсэн нь яаахуу өлсөөд байжийг уу тэ сайдаа өр зээлээ яаахуу үсчин гоо сайхан барааны захийхан амьдаралгүй хүмүүс үү сая төгрөгөө өгөөрөй
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.124)
    Turiin alban khaagchid ch gesen khun. Ali ali talaa bodood bolomjoor ni online ajilluulbal tugjrel khaldvar bagasnadaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.124)
    Архи пивоо зарах юмуу маргааш дахиад болих бидээ
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • эрдэнэбат (202.9.41.24)
    Хариуцлага алдсан СОДБААТАР АРИУНБУЯН МӨНХСАЙХАН НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ҮХСЭНЭЭ ХИЙЖ НААНАА СУУДАГ БАЙНАА ОДОО НААДУУЛ ЧИНЬ ДАХИАД ХҮН АЛХАД БЭЛЭН БАЙГАА УГААСАА ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД НЬ ТИЙМ
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Маш буруу шийдвэр гэж бодож байна. Ард иргэддэ тусламж өгөхийн оронд асуудлаас зайлсхийж аргацаасан асуудал байна. Ер нь ямар баттай арга хэмжээ авсын бэ ерөнхий сайд аа. ББС байгууллагууд зээлийн хүүгээ ОО болгосонгүй, СӨХ-ны гүйцэтгэж байгаа ажил алга, хэдэн байхны лифтнүүдээр өвчин тархах магадлал 100 хувь байна. Хорио цээрийн үед ариутгал ххлдваргүйжүүлэлт маш муу хийгдэж бна. Нэг л их өршөөл , уучлалт гуйсан хүн. Ажлыг ингэж гурилдахаа боль. Доод албан тушаалтангууддаа үүрэг өгөөд зогсох биш ажлын биелэлтийг нь өдөр бүр шалгаж мэдээлэл ард иргэдээсээ цаг тутамд авч баймаар бна.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
    • Үнэн
      Яг тийм
      2020 оны 12 сарын 09
    • Tiin horiog sulruulah yu l bol doo daraagiin gai gamshig vvnees ch ih boluul yah ve hen hatiustah ve buruu gej bodoj bna uursnuu idej uuj hanachaad hedhen irgeddee mungiin ugchuuch dee teriig l ard irged hvssen baiha
      2020 оны 12 сарын 09
  • Зочин (64.119.18.145)
    Хоосон ам шалдан гуя, сүр сүр гоё гоё үг, сүржин даржин эх оронч яриагаар хамтдаа хооллож явсаар өлөн ходоод одоо барахаа болих нь!!! ЕСайдаа нөхөн олговор олгооч, тэтгэвэргүй, цалингүй, хүүхэдгүй, халамжгүй маш олон хүмүүс хаягдлаа нөхөн оговор олгооч
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Adiaya (209.97.174.214)
    Popchin
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 1 цаг 47 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 2 цаг 6 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 2 цаг 12 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 2 цаг 19 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 2 цаг 26 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 2 цаг 51 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 3 цаг 1 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 3 цаг 7 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 3 цаг 16 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 3 цаг 24 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 3 цаг 55 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 4 цаг 30 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 5 цаг 34 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 18 цаг 48 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 20 цаг 5 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 20 цаг 38 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 20 цаг 44 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 22 цаг 54 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 22 цаг 59 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 23 цаг 4 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top