x

Жүдогийн ААШТ-нд хоёр Солонгосоос нэгдсэн баг ирнэ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2018 оны зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм.

Өнөөдөр Төрийн ордонд болсон зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар тэмцээний бэлтгэл ажлыг хангаж дууссан талаар ярилцсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн найман орны /бүсийн/ баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгснөөр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болсон байна.

Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд нэг далбаан дор жагсан орж ирэхээр болсон талаарх мэдээллийг өгөв. Энэ нь БНАСАУ болон БНСУ анх удаагаа зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа тохиолдол юм байна.

Тэмцээнийг найман орны 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулахаар болжээ.

Тэмцээн СТО-нд болох бөгөөд зургадугаар сарын 9-нд болох ганцаарчилсан барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлснээр эхлэх бол хоёр дахь өдрийн барилдаан зургадугаар сарын 10-ны өдөр багийн төрлөөр явагдах юм.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах нь зүүн Азийн орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бие биенээ хүндэтгэх, мөн зүүн Азийн орнуудад жүдо бөх хамгийн өндөр хөгжсөн байдаг нь харилцан туршлага солилцох, шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх олон талын ач  холбогдолтой байдаг талаар Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах хорооныхон ярилцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 38 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 54 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 59 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 16 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 28 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top