x

Д.Сарангэрэл Европын холбооноос Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш их баяртай байна. Европын холбоо Монгол улсын байгаль орчны салбарт хэд хэдэн томоохон үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллын дулаалгын системийг шийдэх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид байгаль орчны салбарт нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, засаж сайжруулахад бид хамтран ажиллахад бэлэн байгааг танд дуулгамаар байна. Түүнчлэн сайд таныг Монгол улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд 11 сарын 10,11-нд бидний зохион байгуулагдах “Хүүхдийн эрхийг хамгаалах” зөвлөгөөнд оролцож дэмжихийг хүсэж байна.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Байгаль орчны эрх зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам талархалтай байдгаа хэлмээр байна. Манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хог хаягдлын менежментийг цогцоор нь бус тал бүрд жижиг хэсгээр нь салган ярилцаж, шийдэл хайж ирсэн. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна. Хөрсний бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлсийн нэг хог хаягдлыг бууруулах, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад та бүхний дэмжлэг, туслалцаа чухал. Бид энэ уулзалтын дараа ойрын хугацаанд байгаль орчны салбарт хамтран ажиллах нарийн төлөвлөгөөг боловсруулахаар дахин уулзана гэж итгэж байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөгөөнд дэмжлэг үзүүлээд зогсохгүй хамтран ажиллахад бэлэн байна. Зохион байгуулалтын ажлыг бид хариуцаж, холбогдох албан тушаалтан, Их хурлын гишүүдийг ч оролцуулахаар зохицуулалтыг хийе.” гэсэн юм.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 36 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 40 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 42 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 15 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 32 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 51 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 38 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 0 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 9 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 17 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 29 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 37 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 41 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 45 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 49 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 24 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top