x

“Австралийн соёлын сар” арга хэмжээ кино өдрүүдээр үргэлжилж байна

“Австралийн соёлын сар” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Монголчуудад зориулсан Австралийн соёлыг түгээх, сурталчлах дөрвөн долоо хоногийн арга хэмжээ “Австралийн кино өдрүүд”-ээр үргэлжилж байна. 

Монгол улсад албан ёсоор зохион байгуулагдаж байгаа “Австралийн соёлын сар”-ын нээлт даваа гаригт боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсад суугаа Австралийн Элчин Cайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Алекс Степан, Моззис Монгол-Австралийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа болон Австрали-Монголын хамтарсан "Шат" богино хэмжээний киноны найруулагч, Ко-продюсер П.Золжаргал, Гол дүрийн жүжигчин Б.Даваасүрэн нар оролцлоо. 

Энэ үеэр Австралийн Элчин Cайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Алекс Степан "Австралид төгсөгчдийн санаачлагаар “Австралийн соёлын сар” арга хэмжээг албан ёсоор нээж байгаадаа туйлын таатай байна. Дөрвөн үе шаттайгаар нэр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа маань Австралийн соёлын онцлогыг маш гүн гүнзгий тусгаснаас гадна хоёр орны хоорондыг харилцааг суртачлах зорилготой юм. Энэ дашрамд Австрали улсыг зорих оюутан залуусын тоо өсөн нэмэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Эдгээр төгсөгчид маань сурсан мэдсэнээ монголдоо ирж хуваалцаж, үйл ажиллагаа явуулж байгаа мөн талархаж байна. Манай хоёр улс нүүдлийн соёл иргэншилтэйгээрээ их төстэй, өргөн уудам нутагтай, газар зүйн хувьд ижил гээд төстэй талууд их байдаг" хэмээлээ.  

Кино өдрүүдийн нээлтийн үеэр "Шат" богино хэмжээний кино, “А гэвэл Аз жаргал” гэр бүлийн киног үзүүлсэн юм. 

Энэ долоо хоногт болж буй “Австралийн кино өдрүүд”-ээр Аustralia, Red Dogs, Ned Kelly, Crocodile Dundee, Paper planes, The Dish, Rabbit Proof Fence, The sapphires, Babe зэрэг кинонуудыг Австралийн Соёл Боловсролын Төв дээрээ сонирхсон хүмүүст нээлттэйгээр, үнэгүй гаргаж байна. 

Манай улсад Австралийн соёлыг судлах, сурталчлах арга хэмжээнүүд өмнө нь бага хэмжээгээр зохион байгуудагдаж байсан ч анх удаа бодитоор, өргөн хүрээнд болж байгаа нь энэ юм. 

Өнгөрсөн долоо хоногт Австралийн уугуул иргэдийн соёлын талаарх ойлголт өгөх, үндэсний онцлогийг илтгэн харуулах зорилготой “Австралийн уугуул иргэдийн уран зургийн долоо хоног” болж хүүхэд, залууст мэргэжлийн уран бүтээлч нар уран зургийн талаар зааж, үндэстний арга барилаар бүтээл туурвих боломж олголоо. Тухайн бүтээлүүдээр "Хүүхдийн номын ордон" байрлах "Австралийн соёл боловсролын танхим"-д үзэсгэлэн гарч байгаа юм. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-6 дугаар ангийн хүүхдийн дунд "Австрали орон миний төсөөллөөр" сэдэвт гар зургийн уралдаан, 7-12 дугаар ангийн сурагчдын дунд ижил сэдэвтэй англи хэл дээрх эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдаан оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. 

Ийнхүү нэг сарын хугацаанд Австралийг тодорхойлох үндсэн дөрвөн чиглэлээр ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт уран зохиолын, номын ертөнцөөр аялуулах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top