x

Аялал жуулчлалын гол авто зам дагуу ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах” зорилт тусгасан.

Энэ хүрээнд  БОАЖЯ, ЗТХЯ-наас Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 150-200 км тутам байгуулах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын стандартыг батлуулж, Техникийн эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, байршлын судалгааг боловсруулсан.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөлд БОАЖЯ-аас хүргүүлсэн саналын дагуу “Өртөө” авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэх урьдчилсан судалгааны туршилтын төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-н Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн зүгээс “Өртөө” авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулахад тавигдах шаардлага, хууль эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн боловсруулах юм.

Төслийн ажлыг үр дүнтэй, бодит ажил хэрэг болгох хүрээнд цаашид түр буудаллах цогцолбор байгуулах ажлыг хариуцах бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан чадавх бэхжүүлэх сургалтыг 10 сарын 22,29-ний өдрүүдэд, Япон Улсын Зам, гудамж талбайн судалгааны хүрээлэн, Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь зам, гүүр, инженерийн байгууламжийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтад Монгол Улсын талаас Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Барилга хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын холбогдох албан тушаалтнууд, 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хамрагдаж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 38 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 42 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 44 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 17 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 34 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 53 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 40 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 1 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 10 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 31 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 43 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 26 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top