x

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Францын Элчин сайд Филипп Мэрлингийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин:  “Франц улсын хувьд Монгол улсын Байгаль орчны салбарт багагүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгын асуудал, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, тахийг дахин нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг Франц улсын төрийн болон Төрийн бус байгууллагуудаар дамжин хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүнтэй урагшилж байгаад бидний зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.”

Уулзалтын үеэр элчин сайд Филипп Мэрлин Д.Сарангэрэл сайдаас МУ-ын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Парисын гэрээтэй холбоотой тодорхой тусгагдсан ажлууд байгаа эсэх болон агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг тодруулан асуусан юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол улсын Засгийн газар Парисын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор эрчим хүч, байгаль орчны салбарт томоохон шинэчлэлтүүдийг хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тусгаад байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг дэмжсэн ажлуудыг ч багагүй хийж байна. Монгол улс сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Бид энэ амжилтаа 80 хувь болгох том зорилтыг тавин ажиллаж байна. Агаарын бохирдлоос салах хамгийн үр дүнтэй арга бол иргэдийг орон сууцжуулах юм. Энэ бол бидний хэтийн зорилго. Одоогоор хамгийн боломжтой богино хугацааны арга бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх явдал юм. Бид сайжруулсан шахмал түлшний 1 үйлдвэртэй байсан бол одоо 2 болж байна. Энэ нь агаарыг бохирдлыг буруулахад том дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Цаашид аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдын шөнийн тарифыг тэглэхээр ажиллаж байна.” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 38 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 41 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 44 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 16 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 33 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 52 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 39 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 1 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 10 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 30 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 42 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 50 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 25 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top