x

“UB CUP” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “UB CUP” хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн Тэмцээн хойд хөршид болох гэж байгаатай холбогдуулан МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд явагдаж байгаа энэхүү тэмцээнд Улаанбаатар хотын шилдэг 16 багийн 350 орчим хөлбөмбөг сонирхогч залуучууд оролцлоо.

Тэмцээний нээлт Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Хөлбөмбөгийн ногоон талбай дээр боллоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд тэмцээнд оролцогч 16 байгууллагын багууд, мөн саяхан болж өнгөрсөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Дуулиан-2020” тэмцээний медальт ЕБС-уудын багууд, тун удахгүй болох “UB CUP” ахмадын багуудын төлөөллүүд эгнэн жагссан байлаа.

Нээлтийн ажиллагаанд оролцохоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн Биеийн Тамир, Спортын Хорооны дарга Ж.Ганболд, ННБТСХорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид Төв Цэнгэлдэх Хүрээлэнд хүрэлцэн ирлээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Багийн спорт тэр дундаа Нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд энэхүү тэмцээн үр өгөөжөө тодорхой хэмжээгээр өгөх бөгөөд улам эрчтэй явуулах үүднээс “UB Cup” тэмцээнийг жил болгон зохион байгуулна” гэдгийг онцлон хэллээ.

Өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаярт гардуулан өглөө.

21 хоногийн турш үргэлжлэн явагдсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “UB CUP” тэмцээн амжилттай өндөрлөлөө гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 51 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top