x

"Тамирчин хүн идэж уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ"

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариуг өнөөдөр зарлалаа. 

Үндэсний их баяр наадмын 2003 онд батлагдсан холбогдох хууль, дүрмийн дагуу шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн сорьц авдаг болсон. Энэ дагуу шинжилгээ авсан байна. БНСУ-д хийгдсэн шинжилгээний хариу Есдүгээр сарын 8-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд ирсэн байна. 

Шинжилгээгээр Улсын аварга Н.Батсуурьиас нэг төрлийн хориотой бодис, Улсын харцага Б.Бат-Оршихоос гурван төрлийн хориотой бодис, Улсын арслан Р.Пүрэвдагваас гурван төрлийн хориотой бодис тус тус илэрчээ.

Хариуг журамд заасны дагуу бөхчүүдэд тус бүрчлэн мэдэгдсэн гэлээ. 

Харин бөхчүүд мэдээлэлтэй танилцсаны дараа бөхчүүд "А" сорьцны шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн эсэхээ мэдэгддэг ба хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд "В" сорьцын шинжилгээнд ордог байна. 

Гурван бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тул Монголын бөхийн салбар хороо хуралдаж, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж цол зэргийг хураах, сэршээг хэрэглэсэн бөхчүүдэд унасан бөхчүүдийн цол чимгийг нөхөж олгох эсэхийг шийддэг. 

Энэ долоо хоногтоо багтан Монголын бөхийн салбар хороо хуралдаж шийдвэрээ Монгол улсын ерөхийлөгчид танилцуулах аж. 

Мэдээллийн дараа сэтгүүлчидийн асуултад хариулав. 

-Улсын аварга Н.Батсуурь идэж, уух зүйлэнд бодис хольсон гэж хардаж буйгаа зарласан. Энэ тохиолдлыг яаж шалган тогтоох вэ?

Монголын үндэсний допингийн эсрэг хорооны ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа "Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Допингийн эсрэг хууль гэж бий. Энэ хуулийн 21.3-т тамирчин хүн идэж уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Иймд хольсон, хүн хийсэн гэх асуудлыг авч хэлэлцэхгүй. 

Мөн уг хуулийн 2.1-д хориотой бодис болон хориотой бодисын маркер, бодисын солилцооны бүтээгдэхүүн илэрвэл допингийн зөрчил гэж үзнэ. Түүнчлэн уг зөрчлийг санаатайгаар эсвэл санамсаргүйгээр гаргасан эсэхийг заавал тодруулах шаардлагагүй гэсэн байдаг.

-Тамирчдад сургалт, сурталчилгааг хэрхэн танилцуулдаг вэ?

-Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр гаргадаг хориотой жагсаалтыг орчуулан тараадаг. Бөхчүүд допингийн талаар сайн ойлголттой. Сургалт зохион байгуулахад бөхчүүд биеэрээ ирж хамрагдахдаа хойрго байдаг. Тиймээс бөхийн холбоотой хамтран сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж, мэдээлэл түгээдэг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top