x

​'Зөвлөмжийг дагая - Зөв хийе' зөвлөгөөнд 4200 хяналтын ажилтан чууллаа

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас 2500 хүн эмнэлэгт хандаж, 20 гаруй хүн амь насаа алддаг. Энэ эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэдтэй хамгийн ойр ажилладаг өрхийн хяналтын ажилтнуудын угаарын хийн эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: “Бид 2018 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд томоохон шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Энэ ажлын хүндийг нуруун дээрээ үүрдэг хүмүүс бол эдгээр орон тооны бус хяналтын ажилтнууд байдаг. Өнгөрсөн жилүүдэд угаарт хорддог, цаашлаад эрүүл мэнд, амь насаар хохирдог асуудлууд гарсаар байсан. Үүнийг хамтын хүчээр олон цогц байдлыг бий болгож, тэр дундаа хороо нэгжийн бүртгэл, судалгаан дээр үндэслэн даван туулах боломжтой гэж бид харж байгаа. Иргэдэд шууд хүрч ажилладаг хяналтын ажилтнуудыг мэдлэг мэдээллээр хангах, заавар зөвлөгөөг нэмэгдүүлснээр өвлийн ачааллыг хохирол, эрсдэлгүйгээр даван туулах юм.”

 

Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Өнөөдрийн байдлаар нийслэл хотод галлагаа хийдэг 200 мянга гаруй айл өрхүүд байна. Эдгээр өрхүүдэд 200 айл тутамд нэг багийн 10 хүн хяналт тавин ажиллаж байгаа. Намрын галлааны үе эхэлсэн байгаа энэ үед 4200 хяналтын ажилтны ажлыг эрчимүүлэх, угаарын эрсдэлд өртөж байгаа айл өрхүүдийн гаргаж байгаа алдаа, дутагдлыг сэрэмжлүүлэх, нэг ч иргэний амь насыг эрсдүүлэхгүйн төлөө өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.”

Орон тооны бус өрхийн хяналтын 4200 гаран ажилчид өнөөдөр ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, өвлийг өнтэй давах зөвлөгөө, мэдээллээр ханган, ажиллаж байна. Мөн тэд өрхүүдийн яндангын хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй байдал, бүрэн бүтэн эсэхэд шалгалт хийхээс гадна түүхий нүүрс түлэх тохиолдлуудаас сэргийлэн хяналт тавьж ажилласаар байгаа юм.

 

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны орон тооны бус хяналтын ажилтан Г.Уранчимэг: “Миний хувьд сайжруулсан түлшийг анх хэрэглээнд нэвтэрснээс буюу 2 жилийн турш орон тооны бус хяналтын ажилтнаар ажиллаж байна. Бид айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжөө тараах, зөвлөгөө өгөх, утаа мэдрэгчийн ажиллагааг шалгах, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг ажих гэх мэтээр иргэдтэйгээ тулж ажилладаг. Айл өрхүүдийн хамгийн их гаргаж байгаа алдаа, эрсдэл нь хайнга байдал гэдэг нь анзаарагддаг. Жишээ нь тамхины утаанд угаар мэдрэгч ажиллаж дугардагаас нь төвөгшөөн зориуд унтраадаг тохиолдол их байна. Ингэснээр угаарын эрсдэлээс сэргийлэх боломж, нөхцөл дагаад багасна. Мөн яндангаа дутуу хөөлөх, пийшин зуухны хагарч, цуурсныг засдаггүй, тоодоггүй нөхцөл байдал ч их бий. Гэхдээ нэг үеэ бодоход иргэд харьцангуй мэдээлэлтэй болсон байна. Энэ нь орон тооны бус хяналтын ажилтнуудын иргэдэд хүрч ажиллаж байгаагийн нэг илрэх юм. Бид өнөөдөр иргэддээ өгөх мэдээ, мэдлэгээ нэмэх, зөвлөмжөө үр дүнтэй, ойлгомжтой байлгахад чиглэсэн зөвлөгөөнд оролцлоо. Агаарын бохирдлыг бууруулах ажилд иргэдтэйгээ хамтран ахиц гаргаж чадна гэж итгэж байна .”

 

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, иргэдийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг энэ сарын 1-нээс улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 12000 гаруй иргэнд яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 5000 айлын янданг хөөлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 37 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 41 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 43 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 16 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 33 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 52 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 39 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 0 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 9 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 18 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 30 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 38 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 42 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 46 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 50 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 25 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top