x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Манай улсын нийт газар нутгийн 7,9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8,6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна.

Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Мод тарих” өдөрлөгийг “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мшира, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон бусад албаны хүмүүс оролцож мод тарьлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бид 10 дахь жилдээ мод тарьж байна. Нэг хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг. Нэг мод өдөрт 10 хүнийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Ганцхан эндээс мод тарих, модыг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг ойлгож болно. Бид монгол орны ойн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр 300 мянган га талбайд мод тарих шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгож энэхүү мод тарих өдөрлөгийн зохион байгуулж байна. Мод тарихаас гадна модны хулгай улам бүр гаарсаар байна. Бид Экологийн цагдаагийн албатайгаа хамтраад ард иргэдээ торгох, шийтгэхээс илүүтэй ойлгуулах, соён гэгээрүүлэх, ухамсарт нөлөөлөх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.


ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд: “Цагдаагийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс Засгийн газрын дэмжлэгээр Экологийн цагдаагийн албатай болсон. Ингэснээр ургамал амьтан, ус, гол мөрөн, ой мод зэрэг Экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх боломж бүрдсэн юм. Энэ удаа бид “Ой модоо хайрлая” нөлөөллийн аяныг улс орон даяар явуулж байгаа. Ой модоо хайрлахын ач холбогдол, цаашлаад ой модоо хамгаалах, тарьж ургуулахыг ард иргэдэд уриалах гэх мэт ажлуудыг энэ хүрээнд хэрэгжүүлж байна. Үүний нэг бол өнөөдөр хийж байгаа мод тарих өдөрлөг юм.”

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно 10 мин Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 2026-06-26 Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-06-26 Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 2026-06-26 УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 2026-06-26 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 2026-06-26 Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 2026-06-26 Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 2026-06-26 АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 2026-06-25 О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 2026-06-25 Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 2026-06-25 Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 2026-06-25
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ...
Top