x

Аялал жуулчлалын салбарынхан чууллаа

Жил бүрийн 9-р сарын 27 өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа. Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор жуулчдын урсгал хязгаарлагдаж, эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа салбарын нэг нь аялал жуулчлал юм. Энэ утгаараа Д.Сарангэрэл сайд аялал жуулчлалын салбарын төлөөлүүдтэй уулзаж өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй саяр долларын алдагдалд ороод байна. Гэхдээ би алдагдалд орлоо гээд гар хумхин суухгүйгээр харин ч боломж болгон ашиглахаар ажиллаж байгаа. Тухайлбал, бид гадны жуулчин хүлээн авах боломжгүй энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хийх, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх гэх мэт олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтаар аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийн байгууллага, холбоод, компаниудын төлөөллийг оролцуулан төр, хувийн хэвшлийн түшнлэлийн хүрээнд аялал жуулчлалаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, нэг сая жуулчны зорилтод хүрэхэд бид юу хийх вэ гэдэг талаар чөлөөтэй санал солилцож, тодорхой шийдлүүдийг гаргаж байгаа юм.”

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээллээр 2020 оны 6-р сарын байдлаар жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази, Номхон далайн орнуудад 99 хувиар тус тус буурч, салбарын алдагдал 910 тэрбум долларт хүрсэн, аялал жуулчлалаас бий болсон 100 гаруй сая ажлын байр эрсдэлд орсон үзүүлэлттэй байгааг мэдээлсэн.

 

Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр:  “Аялал жуулчлал гэдэг бол олон салбарыг нэгтгэдэг цогц салбар гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаасаа хөдөөг хоттой, малчин ахуйг гадны биенесментэй, цаашлаад Монголыг дэлхий ертөнцтэй холбож байдаг гүүр салбар юм. Ковид-19 цар тахлаас үүдэн гаднаас Монголд жуулчдыг оруулж ирдэг 450 тур компаний өнөөдрийн байдлаар тэг зогсолт хийгээд байна. Эдгээрээс 300 компани хаалгаа барьсан байдалтай байна. Үүнийг дагаад тухайн компаниас гадна зөөж авчирдаг нислэгийн компани, байрлуулдаг зочид буудлууд, хэлмэрч, хөтөч гээд бүгд тэг зогсолтод өртөж маш байдалд байгаа. Өнөөдрийн уулзалтаар салбарын сайд, удирдлагуудтай хамтран энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, яаж дасан зохицох, ирээдүйд хэрхэх тухай ярилцлаа. Тодорхой шийдлүүд хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэж итгэж байна.”

 

Цаашид Монголын Аялал жуулчлалын салбарын хувьд хэрхэн богино хугацаанд эргэн сэргэлтийг бий болгох, цар тахлын дараах даван туулах  арга замыг хамтдаа тодорхойлж, ирэх жилүүдэд хүчээ нэгтгэж, ажиллах хэрэгтэйг энэ үеэр салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 35 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 39 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 42 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 14 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 31 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 50 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 37 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 59 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 8 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 16 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 28 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 36 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 40 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 44 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 23 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top