x

"Талийгаач охины хавирганууд хугарч, 12 хуруу гэдэс няцарсан шархтай байсан"

УИХ-ын эмэгтэй гишүүд энэ сарын 20-ны шөнө гадны нөлөөтэй нас барсан есөн настай охины асуудлаар хуулийн байгууллагын төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Есөн настай охиныг хойд эцэг нь хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: 2020 оны есдүгээр сарын 20-ны өглөө 05:33 цагт БЗД-т хүн нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход есөн настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан. Хэргийг яг одоо шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа. Есөн настай хүүхдийг хүний гарт амь насаа алдсан гэж үзэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сүүлийн гурван жилд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүн шинжилгээ хийж байгаа. Дээрх хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг. 

  • Нэгдүгээрт, гэр бүлийн салалт. Жилд дунджаар 3,000 орчим гэр бүл салсны улмаас 6,000 орчим хүүхэд өнчирч байна. Тэдгээр хүүхэд хараа хяналтгүй үлдэж байна. 

  • Хоёрдугаарт, хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналт муу байна.  

  • Гуравдугаарт, цахим хяналт сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өмнө нь хэд хэдэн удаа хойд эцэгтээ зодуулж, эмнэлгийн тусламж авч байсан. Хөл гар нь хугарч байсан гэдэг мэдээлэл байна. Есөн настай охины хувьд маш их харамсалтай байна. Хэрэв өмнөх тохиолдуудад нь анхаарч байсан бол охин амьд байх байсан ч юм билүү. 

Тиймээс эрсдэлтэй бүлгийнхний судалгааг дахин нягталж, ойр ойрхон эргэж тойрч байх нь чухал байна. Цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий. 

Шүүхийн дүгнэлт гарсан байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа дүгнэлтийг танилцуулахгүй юу?

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа: "Дүгнэлт гараагүй байгаа. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очсон. Ингээд есдүгээр сарын 21-ний өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжилэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан.  

Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохьсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top