x

Монголын говьд "Mars V" төслийг хэрэгжүүлнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Mars V" төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулах зорилготой төслийг танилцуулж байсан билээ. 

Тэгвэл "Marc V" төслийг баг өнөөдөр Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газартай хамтран ажиллахаар гэрээ үзэглэлээ.

Гэрээнд НШУҮИГ-ын дарга Б.Мөнх-Оргил, уг төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэхүү гэрээг байгуулснаар НШУҮИГ-аас өөрийн харьяа дэд төвүүдэд "Mars V" төслийг танилцуулж, төслийн багийг гарааны бизнес эрхэлж буй залуучуудтай уулзуулах, судалгаа хэлэлцүүлэг хийх байраар хангах юм.

Гэрээ байгуулах үеэр "Mars V" төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан "2035 онд дэлхийгээс Ангараг гараг руу хүнтэй хөлөг хөөрнө. Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болсон. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлагатай. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал гэж харах ёстой.  Үүнийг дагаад геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлж байгаа аж. Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн "Mars V" төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагуудад танилцуулаад байгаа аж.

“Марс-V” төсөл нь үндсэн гурван хэсэгтэй шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна. Нэг дэх хэсэгт Maрсын сургуулилтын академи. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс шал өөр уур амьсгалтай газарт хүн аваачихаар түүнд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас тэнд очих хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологио хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулна.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжих дэд бүтэц байгуулна. Энэ бол гуравдагч төсөл буюу дагуул хот. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн “Mars-V” төсөл нь дотроо үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох аж. 

Дашрамд сонирхуулахад, Сансар огторгуйн шинжлэх ухааныг дагасан технологийн дэвшил нь хүн төрөлхтний хувьд 5 дахь аж үйлдвэрийн хувьсал болно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал, 2018 оны байдлаар сансрын нийт үйлдвэрлэл 360 тэрбум ам.доллар байсан бол 2040 гэхэд 1 триллион ам.долларт хүрэх төлөв байна. Элон Маскын үүсгэн байгуулсан Space X болон Virgin Galactic, Blue Origin тэргүүтэй байгууллагууд сансрыг аялал жуулчлалын бизнес болгохоор дэд бүтэц байгуулж, пуужин хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтний дараагийн аялал өөр гараг дээр байхыг баталсаар байгаа юм.

Элон Маск /Elon Musk/ бол 1971 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч хүн юм. Тэрбээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 9 цаг 13 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 9 цаг 16 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 9 цаг 19 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ маргааш шийдвэрээ гаргана 10 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 9 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 9 мин Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 13 цаг 12 мин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал болж байна 13 цаг 13 мин Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна 13 цаг 13 мин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 18 мин Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" баригдаж байна 13 цаг 19 мин ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ 13 цаг 20 мин Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй 13 цаг 20 мин Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ 13 цаг 23 мин Дунд гол руу бохир ус цутгаж байсан зөрчлийг таслан зогсоолоо 13 цаг 26 мин Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 15 цаг 45 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 16 цаг 2 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 16 цаг 2 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 16 цаг 3 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 16 цаг 5 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top