x

Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд болж, зургаадугаар сарын 21-нд болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд ашиглах автоматжуулсан системийг шалган баталгаажуулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцсон 11 албан хаагч багтжээ. Тус ажлын хэсэг сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэгтэй ажиллана.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэж, гэрчилгээ олгодог.

2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль товлон зарласан.

Нөхөн сонгууль болох 73 хэсэгт ашиглах 152 санал тоолох төхөөрөмж болон холбогдох техник хэрэгслийг ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 1 цаг 21 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 1 цаг 39 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 1 цаг 39 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 1 цаг 40 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 1 цаг 42 мин Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя 2 цаг 8 мин Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламентад тайлангаа тавиагүй байгаа 3 цаг 1 мин Эрдэнэтийн 49 хувь эзэндээ буцаж таарах нь шиг байна 3 цаг 7 мин МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурал тавдугаар сарын 15-нд болно 3 цаг 23 мин Чөлөөт бөхийн Азийн АШТ-д Э.Даваанасан алтан медалийн төлөө барилдана 3 цаг 28 мин Прокурор төрд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлэв 3 цаг 39 мин "Playtime" наадмын эхний "Pre-event" Сүхбаатарын талбайд болно 3 цаг 40 мин АНУ-ын виз мэдүүлэгчид 15,000 долларын бонд байршуулах шаардлагатай боллоо 3 цаг 40 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваарьт шилжиж, долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллана 3 цаг 42 мин Билл Гейтс Эпштейний хэрэгт мэдүүлэг өгнө 5 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Могол ноос" ХХК-д ажиллалаа 5 цаг 44 мин АНУ-ын засаг захиргаа НАТО-оос гарах боломжийг судалж эхэлжээ 5 цаг 45 мин Э.Дэлгэрмаа Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө барилдана 5 цаг 45 мин Дөрөвдүгээр сарын 9-нд ихэнх нутгаар тогтуун байна 5 цаг 47 мин Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо 20 цаг 30 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top