x

Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна

АНУ-Ираны хооронд хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо хийгдсэний дараа Өмнөд Солонгос улс Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар дипломат ажиллагаагаа эрчимжүүлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэл хийхдээ тус улсын хөлгүүдийг аль болох хурдан аюулгүй нэвтрүүлэхийн тулд холбогдох орнуудтай идэвхтэй харилцаа холбоо тогтоож, тээврийн компаниудтай зөвлөлдөж эхэлсэн гэж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна.

Одоогоор Ормузын хоолойд Өмнөд Солонгосын далбаатай 26 хөлөг саатсан байгаа бөгөөд эдгээр хөлгийг гал зогсоох хугацаанд гаргах зорилт тавьжээ.

Тус улсын Тээврийн яамнаас бүс нутагт аюул хэвээр байгаа тул болгоомжлох зөвлөмжийг хэвээр үлдээсэн ч саатсан хөлгүүдэд бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Эдгээр хөлгүүдэд нийт 600 орчим багийн гишүүн, түүний дотор 136 Өмнөд Солонгос иргэн байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас хөлгүүд удаан хугацаанд зогссон нь эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Зарим хөлөг өдөрт 1 сая гаруй ам.долларын зардал үүсгэж байгаа гэнэ.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал гарцын нэг тул дэлхийн далайн нефтийн тээврийн ойролцоогоор 20 хувь энэ бүсээр дамждаг. Сүүлийн мөргөлдөөн эхэлснээс хойш олон улс хөлгүүдээ зогсоож, бүс нутагт хөдөлгөөн эрс буурсан хэвээр байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гал зогсоох тохиролцоо гарсан ч Ормузын хоолойн аюулгүй байдал бүрэн баталгаажаагүй тул тээврийн компаниуд болгоомжтой хэвээр байгаа аж.

Ийм нөхцөлд Өмнөд Солонгосын Засгийн газар дипломат шугамаар хөлгүүдээ гаргахыг оролдож байгаа нь бүс нутгийн хурцадмал байдал намжих эсэхтэй шууд холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 51 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 0 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 9 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 14 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 33 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 53 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 58 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 4 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 9 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 29 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 16 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 0 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 8 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 21 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 28 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 33 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top