x

Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна

УИХ-ын гишүүн Б.Хэрлэнтэй гишүүдийн ёс зүйн зөрчил хийгээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Таны хувьд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Сүүлийн үед гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал гарч, нийгэмд нэлээд хөндөгдөж байна. Үүнд Дэд хорооны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-УИХ-ын гишүүд нь хууль тогтоох, тогтоосон хуулийн хэрэгжилтийг хянах, ард түмнийг төлөөлөх үндсэн гурван үүрэгтэй. Энэ явцдаа хамгийн нэгдүгээрт баримтлах ёстой зарчим бол улс орон, ард түмний эрх ашгийг эрхэмд тавих явдал. Хоёрдугаарт, аливаа ашиг сонирхлоос ангид байх. Гуравдугаарт, биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл болох ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүн бүх ажил хэрэг, үйлдэлдээ энэ зарчмуудыг мөрдлөг болгоно гэсэн. Харин өнөөдөр бид ёс зүйн тухай асуудлыг ярихдаа энэ гурван зарчмыг жигд анхаарч үзэх ёстой. Гэтэл их төлөв гишүүний биеэ авч явах асуудлыг анхаараад байх шиг байна. Ялангуяа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих явдлыг төрийн түшээ хүний хамгийн суурь зарчим болгон авч үзэх хэрэгтэй байгаа юм.

-Нэр бүхий гишүүдтэй холбоотой гомдол Дэд хороонд ирсэн үү. М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой асуудлууд яригдаж байсан. Хамгийн сүүлд Д.Энхтүвшин гишүүн бас ёс зүйн асуудал гаргалаа шүү дээ?

-УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад холбогдох нэлээд хэдэн гомдол ирснийг өмнө нь хэлж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй холбогдох гомдол одоогоор ирээгүй байна. Төсвийн байнгын хорооны хурал дээр бас нэгдсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад дутуу хариулж, үнэн зөв мэдээлэл өгөхөөс зайлсхийж, Их хурлын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаагүйд нь бухимдаж Д.Энхтүвшин гишүүн бусдын биед халдсан байна. Энэ бол төрийн түшээ хүнд тавигддаг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болсон. Гэхдээ энэ буруутай үйлдэлдээ төсвийн байнгын хорооны хурал дээр албан ёсоор уучлалт гуйсан, бас хурлаас гарахдаа гар барьж уучлалт гуйсан байна. Албан ёсоор уучлалт хүссэн тохиолдолд өргөдөл гомдлыг хянан шалгахгүй, үүнийг авч хэлэлцэхгүй байх зохицуулалттай. Тэгэхээр алдаа гаргасан гишүүн алдаагаа засахаар арга хэмжээ авсан бол яах вэ, өргөдөл гомдолгүйгээр Ёс зүйн дэд хороо хамаарах асуудлын хүрээнд зөрчлийг хянан шалгах боломжтой юу гээд тодорхой болгох асуудлууд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэмд бас байгаа.

-УИХ-ын Тамгын газар, ёс зүйн дэд хороо хамтраад гишүүдэд энэ талын сургалт ордог уу?

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод орж ирсний дараа УИХ-ын Тамгын газраас бүх гишүүнд чиглүүлэх сургалтыг хийдэг. УИХ-ын тухай хууль, Ёс зүйн дүрэм, хуралдааны дэг гээд олон зүйлийг тайлбарласан. Нөгөө талаараа гишүүн хүн улс орны өмнө хүлээсэн үүрэгт ажилдаа мэдлэг, чадвар, хандлагаараа нийцэж ажиллахын тулд хуулиа судлах ёстой. Үүрэг ролио ухамсарлах ёстой.

-Саяхан Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүн дээр Дэд хорооны эрх мэдлийг нэмэгдүүлэх, ёс зүйн зөрчилд юуг хамруулах, хэрхэн шийдвэрлэхээ парламент өөрөө хэлэлцээд хуульчлах тухай асуудал орсон байсан. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Ёс зүй гээд ярихаар зарим хүн өмссөн хувцас, хэлэх үгийн хүрээнд дэндүү явцуу хараад байх шиг байна. Гэтэл ийм биш шүү дээ. Үүний цаана төрийн түшээ хүн ямар сэтгэлээр ажил хэрэгтээ хандах вэ, хэрхэн биеэ авч явах гэдгийг зохистой түвшинд байлгах шаардлага, хэм хэмжээний тухай ярьж байна. Төрийн түшээ хүн гэдэг бол төрт ёсны түүх уламжлалаа дээдэлж, нийт улс орон, ард түмний эрх ашгийн төлөө сэтгэлээр ажиллах ёстой. Хувь хүн авир араншингаа хянаж чадахгүй, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадахгүй, эрх ашгийн эрэмбээ алдсан байдалтай төрийн албыг залгуулж болохгүй. Тэгэхээр зөв бурууг нь ялгаж, бурууд нь тохирсон хариуцлага хүлээлгэдэг болох гэсэн хууль орж ирж байна, дэмжинэ.

-Нөгөө талдаа гишүүдийн бүрэн эрхэд халдах, өдөөн турхирч ёс зүйн алдаа гаргуулж, гишүүнээс нь эргүүлэн татах асуудал үүсч магадгүй гэсэн болгоомжлол ч байх шиг байх юм. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өнөөдрийн хууль эрх зүйн орчноор УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хангалттай түвшинд баталгаажсан, хамгаалагдсан гэж хардаг. Тэр хүрээндээ үйл ажиллагаагаа явуулж байхад энэ тэндээс шидсэн чулуунд бүдрээд явчихдаг зүйл байхгүй байх. Энэ хуулийн төслөөр бол УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор нээлттэй хэлэлцээд, нэгдсэн чуулганаар оруулж, дийлэнх олонх гишүүдийн саналаар бүрэн эрхийг дуусгавар болгох эсэхийг давхар давхар шүүлтүүрээр шүүж шийдэхээр зохицуулалт хийж. Өмнө нь Үндсэн хуулийн 29.3-ын дагуу зөвхөн хоёр тохиолдолд бүрэн эрх дуусгавар болгохоор байсан. Харин сая өргөн барьсан төсөлд эгүүлэн татах үндэслэлд ёс зүйн ноцтой зөрчлийг нэмж оруулжээ.

Бусад улс орны парламентад ийм туршлага байна. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг улсад парламентаас хөөх хүртэл шийдвэрийг Ёс зүйн болон сахилгын хороогоороо шалгаж нягтлаад парламентын гишүүдийн 3/2-ын саналаар хөөдөг юм байна. Энэ хуулийн төсөл ёс зүйн хэм хэмжээг нь өндөрсгөж, гишүүнийг алдаа хийхгүй байхад анхаарал сэрэмжтэй байхад эерэг нөлөөтэй гэж бодож байна.

-МАН сүүлийн жил гаруй хугацаанд эвдрэлцлээ. Дунд нь эвлэрсэн гэсэн ч дахиад л талцал хуваагдал нь үргэлжилж, сүүлдээ төрийн ажил явахгүй гацах хэмжээнд очлоо. Ер нь үүний гол учир шалтгаан нь юунд байна гэж та МАН-ын болон УИХ-ын гишүүний хувьд бодож байна вэ?

-Янз янзын л тайлбар явж байна. Хамгийн нэгдүгээрт, төрийн эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл талцлыг үүсгээд байна. Харин үүнийг бий болгож байгаа хүчин зүйл нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, бүтэц зохион байгуулалт, хяналт шалгалт нь харилцан тэнцвэртэй байх гээд тогтолцооны асуудал гэж харж байна. Үүнийг цаашдаа засах тал дээр анхаарахгүй бол аль ч үеийн парламент дээр ийм байдал байсаар байх болов уу. Өөрөөр хэлбэл, одоо байгаа энэ хуулийн цоорхой хэсэг бүлэг хүмүүст эрх ашгийн төлөөх янз бүрийн тоглолт хийх боломжийг олгоод байна.

-Нам бус байх ёстой Ерөнхийлөгчийн оролцоо эрх баригч намын дотоод асуудал, парламентын дотор ч хэтэрхий их байгаа нь энэ бүхний эхлэл болж байна гэж үзэж байгаа судлаачид байна. Үүн дээр та санал нэгдэх үү?

-Ерөнхийлөгчийг нам болоод парламентын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй гэж бодож байна. Угаасаа хуулиараа боломжгүй. Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус байж улс төрийн намаас бүрэн эрхийнхээ хугацаанд түдгэлздэг. Хэрвээ судлаачид ингэж үзсэн бол энэ үзэл бодол, дүгнэлт гагцхүү бодитой үндэслэлд тулгуурлах ёстой. Өөрөөр хэлбэл, судлаачийн аливаа дүгнэлт бодогдох, санагдах төдий байж болохгүй, тэр тусмаа хардах сэрдэх сэтгэлээс үүдэлтэй байж болохгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... "Хараал хүрсэн хот" Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top