x

ТУЛГА

Дээш тэнгэр хол, доош газар хатуу. Сайн нөхөр минь ойр ойрхон санагдаад байсан юм. Утас цохиж, мэнд мэдье, тухтай сууж ярина гэж бодож явлаа. Дашжамцын БАТТУЛГА-ыг хамгийн дотно, итгэлт анд минь гэж эргэлзэхгүй, эхэнд нь нэрлэж явсаар өдий хүрчээ. Хэн ч өөдөөс гайхаж, ямар учиртайг асууж байгаагүй юм. Бүгд л санал нэгдэж, толгой дохидогсон. Ийм хүн хорвоод ховор, маш ховор, миний мэдэхийн бүр ганцхан.

Олон дурсамж орж гарах ч олж хаанаас нь бичих билээ. Хүний дээд, нөхрийн сайхан эрхэм андынхаа үр хүүхэд, ар гэр, ойр дотных нь бүх хүнд юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлье. Сайхан хүн, сайн нөхөр, алт шиг аав ах гээд хүндэт алдар бүхэн түүнд бүрнээ зохино. Мэддэг хүмүүс нь Баттулгын тухай дурсан бичиж байна. Мэдээж бүгд сайхнаар. Сайн нэрийг тэр сууж олоогүй, тэмцэж бүтээсэн.

Нийслэлийн дараа хамгийн томд орох Дархан хотод ардчиллын хөх туг болон холхи 1990 оны хувьсгалыг тэр удирдан босож ирсэн юм. -Дарханд Ардчилсан Холбоо байгуулагдаж гэнэ, зохицуулагч нь Баттулга гэж сонсоод бид учиргүй их баярлан хөөрч байж билээ. Удсан ч үгүй тэр домогт залуу Улаанбаатарын төв талбайд хөхөө өвлөөр болсон цуглаан болон МоАХ-ны анхдугаар их хурлын индрээс гал цогтой үгээрээ түмэн олноо эрх чөлөөний тэмцэлд дуудсан юм. 

Ардчилсан хөдөлгөөний аргаар Монгол түмэн бүтэн гурван зууны дараа өөрийн бүрэн эрхт, эрх чөлөөт байдлаа тэмцэн олж авсан. Евро-Азийн хөлдүү цээжийг хага татан янцгаасан ардчиллын цагаан унага Баттулга шиг олон анхдагчийн тэмцэл зүтгэлийн үрээр Монголын хээр талд, хөр цаснаар хөлд орсон юм. Тэр манай улсын анхны, ардчилсан, шинэ Үндсэн хуулийг төсөл байхаас нь эхлэн бичилцэх, батлан хэрэгжүүлэх эрхэм хүндтэй үйлсэд эхний өдрөөс нь нэр төртэй зүтгэсээр өдгөө хүрсэн.

Алтайн цаст хөх уулс шигээ мөнхийн түшигтэй, бат тулхтай сайхан анд минь. "За" гэсэн бол хэлсэндээ л явдаг тууштай нугаршгүй, шударгуу үнэнч, эрх чөлөөнд амь шигээ хайртай амин анд минь билээ. Ганц худаг нэртэй хүйтэн шоронд хилсээр хоригдож байхдаа ч урдаас тачигнатал инээсээр, халуун зуух шиг цээжиндээ тэврэн уулзаж байсан нь саяхан мэт санагдана. Эрх чөлөөгөө хасуулсан нөхрийнхөө энгэрт эрх чөлөөний эхний одонг хорихын зэврүүн өрөөнд зүүж өгч байлаа. Бидний Зоригийг алж, нөхдийг нь хэлмэгдүүлж, нэрийг нь хүртэл булаах гэсэн МАХаНчуудын тархи угаалт, увайгүй зан, бузар үйлдлийг тэрээр үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байсан юм.

Тэрээр Ардчилсан Холбоог хөлд орж байхад нь манлайлан удирдаж, зоригт олон нөхдөө үлгэрлэн тэмцдэг байлаа. Ардчилсан хувьсгалын ололт эмзэгхэн байлаа. Монголын коммунистууд шокноосоо дөнгөж ангижирсан ч өмч хөрөнгийн хулгайд хорхойтсон баавгай адил улайрсан үе. Тэд 1992 оны сонгуулийг луйвардах хуулийн арга сүвэгчилж, эрх мэдэлдээ нүүгэлтэн буцаж ирэв. УИХ-ын 76 суудлын 71-ийг эзэгнэн арзганаж байлаа. Орон нутаг, төрийн бүх шатны удирдлагад хачиг хувалз лугаа зай завсаргүй шигдэж шимэгчилсэн хэвээр. 

Монгол түмний түүхэн шинэ сонголтыг бохирдсон зальхай нүд оюунаараа тэд эрх мэдлээ ашиглах хулгай дээрэм төдийгөөр харж байсан. Эрх баригчдын шунал, харалган байдлыг урхидах гэсэн харь этгээд ч бэлээхэн олдсон. Түүхийн алтан сонголтоо хийсэн монголчуудын донд гараан дээр нь эрх мэдэлдээ эргэж хурган улайрсан адгийн коммунистууд ахиж суухад ч бэлэн байсан. Монголын газар тэнгэр, баялаг боломжийг 99 жилээр харьд түрээслэн худалдах тухай  "Айбэх МолАм" корпораци гэгчтэй хийсэн Жасрайн Засгийн Газрын далд гэрээ ил болж шуугиан тарьсан. 

Монголын Ардчилсан Холбоо манлайлан Засгийн газрыг огцруулж, уг хэлцлийг цуцлах шаардлага тавин долоо хоног Сүхийн талбайд халуун бослого тэмцэл өрнүүлсэн. Түүнийг оройлон манлайлагч нь Ардчилсан Холбооны Ерөнхийлөгч Баттулга. Тулга маань өөрийн биеэр өлсгөлөн зарлагчдаа ахалж, хөвөнтэй дээл, саравчтай малгай асааж гэрэлтэн боссон. Шахалтад орсон засаг, их хурал сандралдаж, Очирбат Ерөнхийлөгч санаачлан хэлэлцээр уулзалт хийж, Аюулгүйн Зөвлөл хуралдаж уг гэрээг хүчингүй болгох чиглэл өгсөн. Зохих шийдвэр тогтоол гарч, гадаад яамнаас төлөөлж энэ тухай олон улсад зарласнаар Монгол улс тэр хуйвалдаан боолчлолоос аврагдсан юм. 

Нэн шинэ түүхийн бидний тэмцэл эрт галавын үеийн юм шиг санагдах. Монгол түмний эрх чөлөөгөө гэсэн амин тэмцэл удаан, их өвдөлт, бүрэн бүслэлт дунд дөрвөн арван дөтлөн өрнөж, уугиж асаж байгаа юм. Тэр тэмцлийн ариун дагшин галыг манаж, тулгыг тулж, халуун чулууг нь халшрахгүй барьж түшиж явсан цөөн зоригтны нэг бол Тулга. Хүч тэнцвэргүй тулаан бүрийн барзгар талбарт тэр "Тулга нь байгаа шүү" гэж тулах хүч, итгэх итгэл болон гарч ирнэ. 

Дарханы алдарт ардчилагчдыг манлайлж Улсын Бага Хуралд, Ардчиллын Цагаан байранд хаана л бол хаана Тулга минь асаалттай танк шиг зогсдог байлаа. Ерөнхийлөгчийн хүч тэнцвэргүй сонгуульд ч, төрийн тэргүүний түүхт тамгыг өргөж босгоход ч Тулга минь түшиж зогссон. Үүл хүртэл нийслэлийн хурлын олонхыг авчихаад "Тулгаа л надад өгчих" гэж гуйгаад авч явж билээ. Ардчиллынхан Улаанбаатарыг дөрвөн жил өнгөлөхөд Тулга л улаан хөхийн учрыг олж, ачааны хүндийг үүрсэн. Сүхийн дүүрэгт МАНчууд Тулгыг сүхээр цохиод ч дийлэхээ больсон жилүүдийг бид харсан.

Манай анхдагч бүрт байдаг гайхамшигтай чанарын амьд биелэл нь Тулга юм. Ард олноо гэдэг, ядарсан зүдэрсэнд түрүүлж гараа өгдөг. Өөрийгөө элээж, өрөөлийг дэмжих бол түүний цусанд оршсон чанар. Идэх гэж улайрдаг биш өгөх гэж хөхөрдөг. Ээлтэй эрх мэдлийн мөн чанар бол эргүүлж өгөхөд оршдог. Бидний буурал түүхэнд ийм боломж олон гараагүй. Миний мэдэхийн гурван удаа л тохиосон. 

Түүх хүнээ дагуулж ирдэг гэж. Тийм хүмүүсгүй бол тэр түүх түүх болохгүй. Тэр алтан түүх бүрийн мөн чанар нь Монгол түмний төлөө байсан юм. Өнөөгийнх шиг хулгайчдаар бөөстсөн, баастсан байсан бол тэр түүх Монголын ололт биш жорлон л болох байсан. Ардчиллын ачаар монголчууд их түүхээ сэрээж, эрх чөлөөндөө эзэн болох гэж тэмцэж яваа нь гарцаагүй үнэн. Тэр үнэнийг Тулга шиг бусдын төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй хүн л бүтээж, эзэмшиж чаддаг.

Бидний дундаас нэг сайн хүн, сайхан нөхөр минь мөнх бусыг үзэж орчлонгийн үнэнийг ойлгууллаа гэвэл ташаарсан болно. Ардчиллын түүх эмтэрч, бүтэн эриний хуудас эргэж, замын дунд зогсолт хийлээ гэвэл үнэнд ойртоно. Тулгагүй ардчилал, Ардчилсан нам дутуу. Түүнийг харж өссөн сортоотой, цөлх үе гарч ирж байгаа гэсэн итгэлд харуусах сэтгэлийн минь зул дэвтэх юм. Сайхан бүхнээс дээжилж цогцлоосон, элгэн хайртай Эх орондоо, Эрх чөлөөндөө эргэж төрөөрэй анд минь. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, Калифорни, Пало Алто. 2026.04.05.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (194.107.160.193)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 42 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 19 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 45 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 56 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 2 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 8 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 13 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 17 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 48 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 52 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 53 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 58 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 15 цаг 1 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 4 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 15 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 9 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top