x

ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ

Цагдаагийн ерөнхий газар, "Яруу арт" продакшнтай хамтран архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, иргэд, олон нийтэд зөв хандлага түгээх, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр "Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Судалгаагаар архины хордлого болон түүнтэй холбоотой гэмтэл, бэртлийн улмаас 2020–2024 оны хооронд нийт 15,600 хүн нас барсан нь жилд дунджаар 3,600 орчим хүн амь насаа алдаж байгаа гэх харамсалтай тоон мэдээлэл байна.

Тухайлбал, 2024 онд дан ганц спиртийн хордлогын улмаас 1000 хүн нас барсан бөгөөд энэ нь сард дунджаар 81 хүн амь насаа алдсан үзүүлэлт юм.

Архины хордлогоор нас барсан 10 хүний 8 нь эрэгтэй байгаа нь эрэгтэйчүүдийн дунд архины зохисгүй хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь анхаарал татах асуудал болж байна.

2019-2026 оны хооронд бүртгэгдсэн гэмт хэргийн судалгаанаас үзэхэд:

  • Хүнийг алах гэмт хэргийн 63 хувь
  • Гэр бүлийн хүчирхийллийн 43 хувь
  • Хүчиндэх гэмт хэргийн 70 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 47 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Түүнчлэн архины хэрэглээ нь зам тээврийн осол, хөдөлмөрийн бүтээмж буурах, гэр бүлийн харилцаа доголдох, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэх зэрэг олон талын сөрөг үр дагаврыг бий болгодог. Тиймээс иргэдийг зөв дадал, хэвшилд уриалах, архины хор уршгийг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой "Амьдралд хайртай" аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү аян нь "Амьдралд хайртай" уран сайхны кинотой уялдан зохион байгуулагдаж байгаа юм. Уг уран сайхны кино энэ 04 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийж, улсын хэмжээнд кино театруудаар гарч, олон нийтэд хүрэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top