x

“Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоод явчихлаа...

МАН-ын хоёр жил хүрэхгүй хугацааны гурав дахь Засгийн газрыг 40 дөнгөж шүргэж буй Н.Учрал тэргүүллээ. Ерөнхий сайдын албан тушаал гэдэг аманд байнга орж ирээд байх албан тушаал биш. Түүхэнд ямраар ч үлдлээ гэсэн Ерөнхий сайд л бол Ерөнхий сайд. Бөх болгон аварга, цэрэг болгон генерал болно гэдэг шиг улстөрч хүн бүрийн унтаа сэрүүндээ зүүдэлдэг зүүд бол энэ. Тиймийн учраас л Н.Учрал эдүгээгийн дэлхий болоод Монголын улс төр, эдийн засгийн хүндийг хойш нь тавьж байгаад томилогдчихлоо л доо. Эдийн засаг бол үнэнхүү хүнд байгаа. Үнэндээ эхлээ ч үгүй байна, хүндрэл нь. Үйлдвэрлэлгүй, хэрэглэгч улсын зовлонг нийтээрээ мэдрэх л байх. Айлууд юу гэнэ үү, манайх аманд нь багтаж амьдрах өдрүүд айсуй.

Хэдэн жилийн өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Мах гурил байхад манайх болно доо гэж байсан нь эдүгээ гол руу орж байх шиг. Ерөнхий сайд болсон МАН-ын дарга Н.Учрал: Манай Засгийн газар ид шид амлахгүй гээд байна лээ. Ид шидийг нь бид үзнэ л дээ. Эдийн засгаас гадна улс төрийн эдүгээгийн хэрүүл маргаан басхүү том гай. Шулуухандаа: Монголын улс төр эдүгээ цагт тогтолцооны аль хувилбар руу явах вэ гэдэг дээрээ л маргаад байгаа. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага байх уу, Ерөнхийлөгчийг албан ёсоор эрх мэдэлтэй болгох уу гэдэг маргаан. Тэрний хүрээнд Д.Амарбаясгалангийн Бортээг, Х.Булгантуяа нарын төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйлдлүүд бий болсон. Тэгсээр “Бодь”-ийн 110 сая ам.долларын хэрэг гээд хөврөн гарлаа...

Тиймийн учраас өнгөрөгч долоо хоногт бүгд: УИХ-ын дарга томилогдлоо. Засгийн газар бүрдлээ. Улс төр гацаанаас гарлаа гэж хөөрцгөөв. Үгүй юм аа. Гацаа байсан бол улам бүр мухар руу, мухар бол доошоо тултал уналаа. УИХ-ын даргыг яагаад Ерөнхий сайд руу гулсуулав? Харин гулсан буусан УИХ-ын даргын оронд МАН гайгүй сайн боловсон хүчнээ томиллоо. 12 онд МАН ялагдаж бүгдээрээ намаа хаяад гадагш дотогш явчихаад байхад С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга гээд халуун чулуу атгаж явсан. Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол тэр үедээ намдаа л хамгийн том албан тушаалтан. Тэр нь ухарч шантраад, урваж долдойгоод гүйвэл тэгээд өнгөрнө. С.Бямбацогт тэрний ард гарсан. Тэгснээ: 16 онд нам нь ялахад Хуулийн сайд болсон. Эрэмбэ нь бол дор хаяж ЗГХЭГ-ын дарга байсан юм. Гээд яахав, эдүгээгийн цөвүүн цагийн УИХ-ыг удирдах цаг нь болсон байх.

Аа харин Н.Учралыг Ерөнхий сайд боллоо гэхэд алга ташиж байсан улс төрийн зритель кабинетаа бүрдүүлэнгүүт эргэж хараад суучихлаа. Өнгөрөгч зун Г.Занданшатар хүртэл нүргэлсэн алга ташилттайгаар Засгийн газраа бүрдүүлж байлаа. Тэрүүгээр нь харахлаар Н.Учралын гараа Г.Занданшатарынхаас дор эхэлж байна. Тэгснээ: Н.Учрал одоо Г.Занданшатарын завхруулж орхисон эдийн засгийг, улс төрийг, цэгцэлнэ. Юм л бол: Хэмнэсэн, цомхотгосон гэж байгаад л өргөдлөө өгсөн. Тэгээд баахан тоо ярина. Тэр нь хэт хийсвэр. Хийсэн юм нь Оюутолгойн сөрөг нэхэмжлэлд ойчиж өгсөн. 200 тэрбумын АМНАТ-өөс нэр бүхий компанийг чөлөөлсөн. Орлогоо абортод оруулчихсан. Өргөдлөө өгөөд: Г.Занданшатар Рио Тинтотой тэмцсэн Монголын анхны Ерөнхий сайд гэсэн пиарыг тултал явуулсан. Рио бол Оюутолгой төсөлд Монголын Засгийн газартай хамтрагч. Түнш гэсэн үг. Түнштэйгээ тэмцэнэ гэж ч юу байхав. Харин сөрөг нэхэмжлэлд сөхөрч өгсний шанд нэрээр нь пиардах эрх цаадуул нь олгоо л байлгүй.

Мөнхүү: Багш нар жагслаа гээд цалинг нь нэмэх шийд гаргасан. Тэрнийх нь санхүү зардал байхгүй. Олохгүй мөртлөө төсөв дээр биччихсэн. Хуримтлалын сангаас аргалаад өгч эхэлсэн. Энэнээс болоод төрийн цалингийн сан доголдчихсон. Бусад салбарынхан цалингаа нэмүүлнэ гэж шаардаад эхэлсэн. Н.Учрал энийг яаж аргалдаг юм байгаа юм, бүү мэд. Бодит үнэн энэ. Тэгснээ: Эдүгээ Монгол Улсад орлого олж байгаа юу ч байхгүй. Хэмнэлтээрээ амьдарч байна гэсэн үг юм уу даа. Улс төрийн маргаан бас л Г.Занданшатарын оролцоотой. МАН-ыг самарсан, засгийг бас. Томилогдоод удалгүй Ерөнхийлөгчийн суудал зүүдэлчихсэн. Засгийн газрын бүх үйл ажиллагаа 27 оны сонгуульд чиглэчихсэн. Энийг нь бүгд анзаарч харсан. Тэгээд цагаа наашлуулсан. Цагийг нь зогсоосон л.

Тэрүүгээр нь харахаар Г.Занданшатар явж Н.Учрал ирсэн нь том улс төр бол биш. Тэрэнтэй хамаагүй. Харин чиг УИХ-ын гишүүн биш, доошоо тулах цэггүй шаар шиг Ерөнхий сайдыг сольж зөв зүйдээ орсон явдал. Харин чиг: Г.Занданшатар удсан бол эдүгээ дуулиан болоод буй "Бодь" компанийн 110 сая долларт чирэгдэх байсан байж магадгүй. Яагаад гэх нь ээ "Бодь" компанид 110 сая ам.доллар шилжүүлэх, өргөн утгаараа тус компанид өндөр өртөгтэй төмөр замыг хариуцуулаад, тэрийг нь хямд үнэтэй оффтейк гэрээгээр төлөх шийдвэрийг гаргасан зөвлөлийн нэг гишүүн нь тэр байсан, 19 онд. Энүүгээр нь хөөх нь ээ: Яагаад Ерөнхий сайд хүсээгүй захирамж гаргаж энэ хэдэн сайдыг томилов?

Энийг улс төр гадарлах хэд сайн мэдэж буй. Н.Учрал хувь улстөрчийнхөө тухайд Ерөнхий сайд болоод энүүн шиг кабинет бүрдүүлнэ гэж ёстой байхгүй. Зөвхөн Н.Учрал ч биш хэн ч Ерөнхий сайд болсон ийм сайд нартай ажиллахгүй. Гэтэл нь: Сонин сонин дүрүүд сайд боллоо. Басхүү: Хэний ч Засгийн газарт байгаад баймааргүй сайд хэд дэх удаагаа ч гэнэ үү, үлдчихлээ. Голлоод: "Бодь" компанийн 110 сая долларын задаргаанд нэр дурдагдсан хүмүүс Н.Учралын Засгийн газарт үлдлээ. Энэнд бодлогын хяналт тавих Хуулийн сайдаар ч ардаа аваа өгөөний барьцтай улстөрч очлоо. Энүүгээр юу хэлэх гээд вэ гэхээр: Н.Учралын томилсон зарим сайд эргээд Н.Учралд улс төрийн саад учруулах магадлалтай.

Шулуухандаа: "Бодь" компанийн 110 сая ам.доллар. Тиймийн учраас "Бодь" компанид барьцаалагдсан Засгийн газар гээд улстөрчид яриад байх шиг. Бодитой байна л даа, сайд нарыг харах нээ. Тэгэхлээр: Н.Учрал Ерөнхий сайд "Бодь" компанийн энэ мөнгөний учрыг олж, холбогдсон этгээдүүдийг сэгсэрч ард нийтэд аятайхан ойлголт өгөх нь зөв байх. Ер нь чиг: Бодь компанийн тараасан гээд байгаа 110 сая ам.долларын учрыг олох нь Ерөнхий сайд Н.Учралын хийх ёстой үүрэгт ажил мөн. Яагаад гэх нь ээ: 1.3 тэрбум ам.долларын асар өндөр зардлаар Гашуунсухайтын мухар төмөр замыг барьсан. Эдүгээ ямар ч ашиглалтгүй. Ашиглахын тулд дахиад зардал, дахиад ажил. Энүүгээр Монгол Улсыг хохироосон. Алдагдсан боломж гэж тооцвол аймшигтай дүн гарна.

Энэ мэтийг ямар ч Ерөнхий сайд цэгцлэх үүрэгтэй. Эс бөгөөс Засгийн газар нь цаашаа явахад хүнд. Хүндэрвэл унана. Өмнөх Засгийн газрууд нь удаагүй. Эхнийх нь 10 сар, удаахь нь есөн сар болсон. Ийнхүү уруудаж буй. Н.Учралын ээлж найман сарын дараа ч юм бил үү, хэн мэдлээ...

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.176.254)
    Бодь компанид тараах 110 сая доллар байхгүй, хуурамч мэдээ цацаад, өөрсдийгөө сурталчилж байна
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
  • Robert Alfred (194.107.160.193)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 1 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 5 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 6 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 7 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 57 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 3 цаг 58 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 3 цаг 59 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 3 цаг 59 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 59 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 4 цаг 0 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 4 цаг 1 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 5 цаг 55 мин Аюулгүй байдал эхний дүрэм 6 цаг 43 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 7 цаг 34 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 7 цаг 37 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 7 цаг 38 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 38 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 7 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top