x

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.09) Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, нээлттэй, хараат бус үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино гэж төсөл санаачлагч тодотгосон юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2023 онд гаргасан тоон мэдээллээс үзэхэд, төрийн өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газар 17 байгаа аж. "Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компани хэлбэрээр байгуулна." гэж Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан бөгөөд төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох хуулийн зарчимтайг УИХ-ын гишүүн П.Сайнзориг дурдав. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль нь Иргэний хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдөж, хууль хоорондын хийдэл үүсэж байгаагаас улбаалан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон хувийн хэвшлийн хуулийн этгээдэд ялгамжтай, тэгш бус хандах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчит компаниас гадна аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоотой, эсхүл улсын төсвөөс санхүүждэг төсөвт үйлдвэрийн газрууд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй болж, цаашлаад төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх, алдагдалд ороход хүрчээ. Иймд эдгээр үйлдвэрийн газрыг зохицуулах эрх зүйн орчныг тодорхой болгож, компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх хуулийн зохицуулалтыг бий болгох нь нэн чухал гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг онцоллоо.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах суурь тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болно гэдгийг тодотгов. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top