x

Газрын ховор биш гэхдээ чухал элемент

Дэлхийн уул уурхайн салбарынханы хамгийн том цугларалт болдог PDAC чуулган 94 дэх жилдээ Канад улсын Торонто хотод 2026 оны 3 сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ үеэр хамгийн их яригдсан сэдвийн нэг нь газрын ховор элемент байв. Яагаад улс орнууд үүнийг онцлон, ширүүн өрсөлдөж буй талаар бяцхан судлахыг хичээв.

Эрчим хүчний шилжилт, өндөр технологийн хурдацтай хөгжилтэй холбоотой газрын ховор элементийн ач холбогдол улам бүр өсч, зарим улс орнуудын хувьд эдийн засаг гэлтгүй улс төрийн түвшинд стратегийн ач холбогдолтой болжээ. Учир нь эдгээр нь дэлхийн хүчний шилжилтийг шууд тодорхойлж байна. Яагаад гэвэл үүнгүйгээр ухаалаг гар утас, компьютерийн хард диск, чанга яригч, ЛЭД дэлгэц, зай хураагуур, инвентор, ихэнх мэдрэгчүүд, цахилгаан машин, салхин сэнс, сансрын холбоо, навигацийн систем болон орчин цагийн батлах хамгаалах салбар оршин тогтнохгүй аж. Цаашдаа улам үнэ цэнтэй бөгөөд жинхнээсээ ховор болох нь. Учир нь аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалын өрнөл, зургаадугаар хувьсгалын эхлэл дээр квантум компьютер ба сүпер хагас дамжуулагч, асар өндөр хүчин чадалтай агааржуулагч болон хөргөлтийн систем, устөрөгчийн үйлдвэрлэл ба ашиглалтын эрин үеийн гол процесс болох катализатор болон электролит, MRI болон дүрс оношилгоо, дрон ба робот үйлдвэрлэлийн үндсэн түүхий хэвээр байх нь ээ. 

Иймээс газрын ховор элемент нь өөртөө зөвхөн технологи биш эдийн засаг ба гео улс төр гэсэн гурван үндсэн стратегийн агуулгыг багтаажээ.

Байгалийн баялаг, түүнээс үүдэлтэй түүхий эд материал эртнээсээ хүн төрөлхтний соёл иргэншлийн хөдөлгүүр байсан төдийгүй гео улс төрийн зөрчлийн тэнхлэг байсаар ирсэн. Тухайлбал, эрт цаг үед давс голлох валют байсан бол колончлолын эрин цагт мөнгө, хожим буюу 20-р зуунд газрын тос дэлхийн хүчний тэнхлэгийг тодорхойлон дэлхийн худалдааны замыг зурж, улс үндэстнүүдийн хоорондын дайн ба энхтайвны барометр болж байв. Харин 21-р зууны цахим эринд газрын ховор элемент технологитой шууд холбогдож байна. Үүнээс болоод зарим улс орнуудын тусгаар тогтнолд хүртэл бодит аюул заналхийлээд эхэлжээ.

За тэгвэл “Газрын ховор элемент” гээд байгаа энэ гайхал чинь яг юу юм бэ? Англиар Rare earth elements (REE) гэж нэрлэдэг нь хими болон геологийн нэр томъёоны хувьд шал буруу ажээ. Яагаад гэдгийг дор тайлбарлана. Нийтдээ 17 бүлэг метал элемент байх бөгөөд эдгээрийн 15 нь лантанидын бүлэгт (Менделевийн үелэх системийн 57-71-р элементүүд) хамаарах бөгөөд соронз, батерэй, катализатор, оптик материалуудын суурь болдог. Нэмээд скандий (Үелэх системийн 3-р бүлэг) болон иттрий (Үелэх системийн 3-р бүлэг) орох бөгөөд эдгээр нь хөнгөн хайлш, спортын тоног төхөөрөмжүүд, LED дэлгэц, лазерийн багажууд, эмнэлэг, эмчилгээний нарийн төхөөрөмжүүдийн үндсэн түүхий эд болно. Газрын ховор элементүүд гэдэг нь товчхондоо мөнгөлөг цагаанаас сааралдуу өнгөтэй харьцангуй зөөлөн металууд бөгөөд агаарт маш хурдан исэлддэг буюу хүчилтөрөгчтэй богино хугацаанд шууд урвалд ордог. Нэмээд эдгээр металуудын соронзон шинж чанар, гэрэл ялгаруулах болон дулаанаа тогтвортой хадгалдаг чанарууд өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийн зайлшгүй түүхий эд материал болдог. 

“Ховор газрын элементүүд” буюу Rare earth elements (REE) гэх нэршил нь химийн болон геологийн хувьд төөрөгдүүлэм ойлголт ажээ. Үнэндээ ховор газрын элементүүд нь нийтдээ 17 химийн элементээс бүрдэнэ. Тухайлбал, Лантанидын бүлэгт лантан (La), цери (Ce), празеодими (Pr), неодими (Nd), промети (Pm), самари (Sm), европи (Eu), гадолини (Gd), терби (Tb), диспрози (Dy), холми (Ho), эрби (Er), тули (Tm), иттерби (Yb), лютеци (Lu) орно. Дээр нь химийн шинж чанарын хувьд төстэй тул нэмж тооцдог скандиум (Sc) ба иттрий (Y) орно. Эдгээр металлууд нь тодорхой физик, химийн шинж чанараараа онцлог бөгөөд, тухайлбал маш хүчтэй байнгын соронз үүсгэх чадвартайгаас гадна гэрэл ялгаруулах (люминесценц) шинжтэй бөгөөд зарим хайлш нь асар өндөр дамжуулалт үзүүлэх шинж чанартай. 

Газрын ховор элементүүдийг дотор нь дахиад хүнд болон хөнгөн гэж ангилна.

Хөнгөн газрын ховор элемент гэдэгт La, Ce, Pr, Nd, Pm, Sm ордог бол хүнд газрын ховор элементийн ангилалд Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu, Y орно. Эдгээрээс сүүлийн хэсэг буюу хүнд элементүүд нь хөнгөнөө бодвол газрын царцдас буюу дэлхийн хамгийн гадна талын чулуулаг давхарга дээр харьцангуй ховор байдаг бөгөөд олборлоход хүнд учраас илүү үнэ цэнтэй болж, үүгээрээ стратегийн ач холбогдолтой төрөлд шууд тооцогддог. 

“Ховор” гэдэг тодорхойлолт нэршил 18 болон 19-р зуунаас үүдэлтэй аж. Учир нь тэр үед энэ элементүүдийг байгалиас ялган гаргаж задлан авах процесс нь асар хүнд байжээ. 

Яг үнэндээ газрын ховор элементүүд нь байгаль дээр зэс, хар тугалга, шар алт, цагаан алтнаас ч элбэг ажээ.

Иймээс эхний буруу нэршил буюу ойлголт нь энэ элементүүд үнэндээ тийм ч ховор биш юм. Гэхдээ одоо ч гэсэн газрын ховор элементүүдийг олборлох, боловсруулах нь маш нарийн төвөгтэй, олон шат дамжлагатай процесст тооцогдох бөгөөд тэдгээрийн химийн төстэй шинж чанар, байгальд тархсан хэлбэрээс шалтгаалан асар өндөр технологи шаарддаг. Энэ нь эдийн засгийн хувьд багагүй өртөг, өндөр хөрөнгө оруулалт нэхдэг. Нэмээд байгаль орчин болон нийгмийн зардал өндөр аж. Учир нь цацраг идэвхт бодисууд, химийн хортой нэгдлүүдтэй харьцах, эдгээрийг ашиглан металийг байгалиас ялгаж авах процесууд хийгддэг бөгөөд энэ шат дамжлагын үеэр ус ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Мөн олборлолтын явцад хөрс болон гүний усыг бохирдуулах, ан амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэйд тооцогддог. Ийм учраас дэлхий даяар хүчилж энэ салбарын цогц үйлдвэрлэл рүү орж чадахгүй байх шиг байна. Эцсийн бүтээгдэхүүн нь ихэвчлэн өндөр цэвэршилттэй оксид, металлын нэгдэл, эсвэл хайлш хэлбэрээр гардаг.

Хоёр дахь буруу ойлголт нь “Earth” буюу “Газрын” гэх тодотгол ажээ. Энэ нь эдгээр металлуудыг анх ялгаж авах үед илэрч байсан исэл (оксид) нэгдлүүдийг хэлж байгаа болохоос бус шууд утгаараа “газрыг” хэлээгүй юм байна. Товчхондоо “Газрын ховор элемент” гэх нэршил нь тэдгээр элементүүд үнэхээр дэлхий дээр маш ховор байдаг гэсэн утга биш агаад харин түүхэн гаралтай нэршил юм. Эдгээр нь байгальд нэлээд өргөн тархсан ч ихэвчлэн бага агууламжтай, нарийн төвөгтэй эрдсийн найрлагад байдаг тул олборлох, ялгах процесс нь маш хүнд. 

Түүх нь гэвэл анх 1787 онд Шведийн армийн дэслэгч, эрдэс судлаач Carl Axel Arrhenius Стокольм хотоос холгүйхэн хар өнгөтэй өвөрмөц металийн нэгдэл болох газрын ховрын шороон элементүүдийг олжээ. 

Carl Axel Arrhenius รวมข่าวที่เกี่ยวกับ Carl Axel Arrhenius

Улмаар 19-р зууны туршид Jons Jakob Berzelius, Carl Gustav Mosander, Martin Heinrich Klaproth зэрэг эрдэмтэд уйгагүй ажиллаж лабораторийн орчинд газрын ховрыг ялган авч тусгаарлах процессуудыг амжилттай хийж чадсан байна. Эхний хэрэглээ нь шил болон керамикийн үйлдвэрлэлд өнгө оруулах түвшинд байсан бол цаашлаад зуухын асаагуур, оч гаргагчаар хэрэглээнд нэлээд сайн нэвтэрчээ. 20-р зууны нэгэн гайхалтай үйл явдал бол өнгөт зурагт айл өрхүүдийн хэрэглээнд орсон явдал байдаг. Өнгөт ТВ газрын ховор элементгүй бий болох боломжгүй байжээ. Улмаар газрын ховор элементийн халуунд тэсвэртэй чанар нь дэлхийн металлургийн үйдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн хөдөлгүүр болсон байх юм.

1947-1991 онд хүртэл үргэлжилсэн хүйтэн дайны үеэр барууны улсууд, ялангуяа АНУ газрын ховрыг батлан хамгаалах салбар, цэрэг дайны үйлдвэрлэлдээ (радар ба лазер, тив хоорондын балластик пуужингийн систем, шумбагч онгоц, хиймэл дагуул, харилцаа холбооны дэд бүтэц) ихээр ашиглаж эхэлжээ. Ялангуяа 1960-1970 оны хооронд АНУ тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, багагүй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийжээ. Үр дүнд нь Калифорнид байдаг Mountain Pass уурхай нь 1990 он хүртэл газрын ховрын оргил цэг байв. Мэдээж энэ хооронд Орос болон Хятадууд зүгээр суусангүй. 

Inside Canada's race to build a rare earths supply chain | Canada's  National Observer: Climate News

Өнөөдөр газрын ховор дээр Хятад улс үнэмлэхүй тоглогч болж, үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн зах зээлийн 85-90%-ийг дангаараа атгаж байна. “Арабууд газрын тостой бол бид газрын ховортой” гэж Хятадын Дэн Сяопин хэлсэн гэдэг. Улмаар 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхнээс Хятадууд стратегийн түвшинд газрын ховор элементийн салбар руу эргэлт буцалтгүй оржээ. Ингэхдээ төрөөс асар их хэмжээний санхүүжилт, татаасыг өгөхийн сацуу татвар, хөрөнгө оруулалт, технологийн ноу хау, экспортын бодлогоор тууштай дэмжив. Үр дүнд нь 2000 он гэхэд Хятад улс энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч төдийгүй тоглоомын дүрмийг зурдаг тоглогч болж чаджээ. Улмаар энэ давуу талаа гео улс төр хийхдээ гарамгай ашиглаж эхлэв. Тухайлбал, 2010 онд Хятадууд Зүүн Хятадын тэнгист болсон загасчны завиас үүдэлтэй арлын маргаантай асуудлын улмаас Японд хийдэг газрын ховрын экспортоо гэнэт зогсоов. Үр дүнд нь Японы технологийн компаниуд шоконд орж, дэлхийн зах зээлийг доргиосон асар хүнд сорилттой тулсан байдаг. 2010 оны 9-р сарын 7-нд Хятадын загас агнуурын хөлөг онгоц Японы тэнгисийн эргүүлтэй Сэнкакү арлын орчимд таарсан. Хилийн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр Япончууд Хятадын хөлөг онгоцны ахмадыг баривчилсан нь хятадуудыг хилэгнүүлж дээрх үйлдлийг гаргахад хүргэсэн байдаг. Улмаар газрын ховор элементийн экспорт зогсонгуут Японы томоохон компаниуд болох Hitachi, Mitsubishi, Panasonic асар хүнд байдалд орсон. 

The Senkaku Islands Dispute: Risk to U.S. Rebalancing in the Asia-Pacific?  - USNI News

Япон гэлтгүй Аpple, Tesla, General Electric, Siemens компаниуд ч гэсэн газрын ховор элементгүйгээр оршин тогтнох боломжгүй. Америкуудын тооцоолсноор Хятадын газрын ховор элементийн нөөц 44 сая тон буюу одоогоор мэдэгдэж буй дэлхийн нөөцийн бараг 40%-ийг эзэлдэг. Нэмээд Хятад улс газрын ховрын боловсруулалтын дэлхийн зах зээлийн 90%-ийг дангаар хийж байна. Энэ зорилгоо Хятад улс 9 дэх таван жилийн төлөвлөгөөндөө (1996-2000) тусгасан байсан бөгөөд 2025 он гэхэд дэлхийн технологийн салбарын сүнсийг удирдана гэдэг зорилтоо бодитоор хэрэгжүүлчихээд байна. 

Газрын ховрын нөөц болон үйлдвэрлэлийн хэмжээгээр хамгийн чухал ордууд нь Хятад (Өвөр Монголын Баян-овоо болон Өмнөд Хятадын Ioneton орд), Бразил, Вьетнам, Энэтхэг, АНУ-ын Калифорни, Австрали, Грийнланд, Танзани, Мадагаскар, Өмнөд Африк улсуудад байна. Хятад улс дангаараа газрын ховор элементийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 70%, түүхий эд боловсруулалтын дэд бүтцийн 83%-ийг дангаараа атгаж байна. Энэ хэт хамаарлыг багасгах гээд АНУ, Австрали хоёр үзээд үзээд барахгүй л байна. АНУ Грийнланд руу сая яаж чичрэв ээ? Грийнланд газар ховор элементийн дэлхийн хамгийн томд тооцогдох орд байдаг бөгөөд Австрали ба Хятадууд хэсэг ажиллаж байсныг байгаль орчны үндэслэлээр Данийн хаант улсын харъяанд байдаг Грийнланд арлынхан зогсоосон. Улмаар энэ арлын төлөө Хятад, Америк хоёр шууд тулав. 

2019 онд Ерөнхийлөгч Трамп Грийнланд арлыг АНУ худалдан авах саналыг албан ёсоор гаргав.

Саяхан шууд эзэлж авах шахуу үйлдэл үзүүлж, Европ ба Америкийн хооронд дайн гарахаа шахав. Грийнландын онгоцны буудал, гүйлтийн замуудыг тэр чигээр дэлбэлэх төлөвлөгөө боловсруулж, дайнд бэлдсэн байсан гэдгийг яг нэг сарын өмнө Данийн батлан хамгаалахынхан мэдэгдсэн. Энэ бүхэн Арктикийн бүс нутагт нөлөөгөө барих гэсэн Америк, Хятад, Европын цусгүй тулаан ажээ. 

Иймээс барууны улсууд, Европ, Хойд Америк, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Австрали Хятадаас хамаарах хамаарлаа багасгахын тулд бүхий л арга чаргаа барж байна. Үүний нэг үр дүн нь дахин боловсруулах үйлдвэрлэл юм. Нэгэнт байгалийн түүхий эд материал руу шууд гарц байхгүй юм бол өөртөө байгаа өмнөх бүтээгдэхүүнүүдээ recycle хийх буюу дахин боловсруулах замаар түүхий эдийнхээ эрэлтийг хангах стратегийг голлох улсууд хэрэгжүүлээд эхэлжээ. Зэс болон хөнгөн цагаан дээр энэ стратеги нь амжилттай болсон бөгөөд одоо газрын ховор элемент рүү орж байна. Цаашилбал, лабораторийн түвшинд өөрсдөө химийн томъёогоор хиймлээр шинээр хийх, далай тэнгисийн гүнээс олборлох, тэр бүү хэл Ангараг гараг, дэлхийн тойрог замд ойролцоо нисч буй солируудаас газрын ховор элемент олборлох төслүүдийг барууны улсууд хэдийнэ эхлүүлсэн буй заа. 

Сүүлийн үед сансар ба сар руу том багууд ээлжлээд илгээж буй нь зүгээр нэг танин мэдэхүйн аялал биш бөлгөө.

Энэ сорилттой цаг үед Германууд жишээ нь газрын ховор элементийн нийлүүлэлт дээрээ Казакстан, Австрали, Чилитэй түншилж буй бол Япон мөн Австралитай урт хугацааны түншлэл байгуулсан төдийгүй Африк ба Зүүн Өмнөд азийн уурхайнууд руу өөрсдөө шууд хөрөнгө оруулж байна. Америк ч мөн адил Австрали, Канад, Африктай өргөтгөсөн түншлэлээ бэхжүүлэхийг зорьж буй. Олон улсын хэд хэдэн эвсэл, түншлэлийн холбоод байгуулагдан машид идэвхтэй ажиллажж буй боловч Монгол гэдэг нэр энэ дунд огт харагдсангүй ээ. 

Миний мэдэхийн Солонгосуудтай газрын ховор дээр хамтран яриа эхэлсэн боловч замхарсан. Нэг ордоо эхлүүлэх гэсэн морьтой иргэд жагсаал хийж тараасан гэдэг ойлголттой л явна даа.

В.Ганзориг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 38 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 15 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 41 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 52 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 10 цаг 58 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 4 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 13 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 45 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 48 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 49 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 54 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 14 цаг 57 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 0 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 11 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 5 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top