x

Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна

"Монголын эдийн засгийн төлөв тогтвортой, эерэг байгаа ч тодорхой бус байдал нэмэгдсээр байгаа"-г Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг танилцуулах үеэрээ онцлов.

Тэрбээр "Эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэхийн зэрэгцээ, гадаад сөрөг шалтгаан үргэлжлэх тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эмзэг бүлгийн өрхийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болох"-ыг тэмдэглэлээ.  

Монголын эдийн засгийн тойм тайлангийн сүүлийн дугаарт дурдсанаар, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 онд гүйцэтгэл сайн гарсан бол энэ онд тогтворжиж, эдийн засаг 5 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ.

Дэлхийн эдийн засагт худалдааны тасалдал, геополитикийн зөрчилдөөн хурцадмал байсан ч монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.9 хувьтай гарсан. Хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай, тэр дундаа үндэсний томоохон уурхай “Оюу толгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй тэлсэн нь нүүрсний олборлолт саарсан сөрөг нөлөөг саармагжуулсан байна. Барилга, аж үйлдвэрлэл зэрэг бусад салбар идэвхжиж байсан бол худалдаа, үйлчилгээний салбарынх харьцангуй сул байв. Экспортын орлого сайн байж, өрхийн орлого тогтвортой нэмэгдсэнээр хувийн хэрэглээний өсөлт харьцангуй их түвшинд хадгалагджээ. Нөгөө талаас хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь инфляц 2024 оны дундаж 6.8 хувиас 2025 онд 8.6 хувьд хүрч өсөх гол шалтгаан болов. Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-2028 онд дунджаар 5.5 орчим хувиар нэмэгдэх төсөөлөлтэйг ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчез тодотголоо. 

Гэвч эдийн засгийн төлөвийг сааруулж болзошгүй сөрөг эрсдэл давамгайлсан хэвээр байна.

Гадаад орчны хувьд олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх тохиолдолд монголын эдийн засгийн гадаад эрэлт сулрах, түүхий эдийн экспорт багасах, үйлдвэрлэлийн зардал, хэрэглээний үнэ нэмэгдэх, мөн өсөлт удаашрах эрсдэлтэй.

Мөн төсвийн зардал хүлээлтээс давж нэмэгдвэл ДНБ-ий өсөлтийг богино хугацаанд дэмжих ч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг эрчимжүүлж болзошгүйг эдийн засагч Б.Ундрал хэлж байв.

Дээрх тайланд эдийн засгийн дархлааг бэхжүүлж, төрөлжүүлэх ач холбогдлыг онцолжээ. Тухайлбал, өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд дэд бүтцийн хоцрогдлыг арилгах, нэн ховор ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, гамшгийн бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь чухлыг дурдсан байна. Улаанбаатар хотод аж ахуйн нэгж, иргэд, хөдөлмөр эрхлэгчид төвлөрөх нь хотын бүтээмжийг нэмж, эдийн засгийн боломжийг бүрдүүлж байгаа ч хэт төвлөрөл нь эдийн засгийн эерэг үр нөлөөг хязгаарлаж болзошгүй тул хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж, нийслэл болон бусад бүсэд илүү тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь чухал байгаа ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top