x

Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно

Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харваа 6 сарын 1-нд 21 дэх жилдээ үндэсний сурын талбайд болох гэж байна.

Д.Жамба нь үндэсний сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд ялангуяа хүүхэд багачуудыг сургах, эртний уламжлалт нум сум урлах арга ухааныг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлст олон жил зүтгэжээ.

Түүний нэрэмжит хүүхдийн сурын харваа нь жил бүр Хүүхдийн баярын өдөр буюу 6 дугаар сарын 1-нд болдог уламжлалтай бөгөөд хот хөдөөгийн харваач хүүхдүүдийн оролцох хамгийн дуртай тэмцээн нь юм.

1998 онд уг тэмцээнийг харваачийн том хүү, Монголын хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог анх санаачилсан бол эдүгээ харваачийн үр хүүхдүүд, ач зээ нар нь ивээн тэтгэж, Монголын үндэсний сурын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.

“Нумандаа ч мэргэн, номондоо ч мэргэн яваарай” хэмээх харваач Д.Жамбын захиас үг нь тэмцээний уриа үг болсоор байна.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй эхний таван байрыг 4 насны ангиллаар тус тус шалгаруулахын хамтаар хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг олон сонирхолтой тэмцээн явуулдаг нь үзүүштэй болгодог юм.

Тэмцээний талаар холбогдох утас:

Жамбын Сүнжидмаа 99100430

Дашдондогийн Боролзой 99018026

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 37 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 52 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 58 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 5 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 15 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 27 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top