x

Яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Санамсар болгоомжгүй, мэдлэг мэдээлэлгүйн улмаас ийнхүү эрсдэлд ордог байна. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс оронд даяар өрнүүлээд байна. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм.

Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчид байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд тус сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орлоо.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид бүхэн Улаанбаатар хотын нийт ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрүүл, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах ёстой. Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа. Мөн бидний хувьд зүгээр нэг аян зарлаад өнгөрөх биш аяны хүрээнд хийгдэх бүх ажлыг бодитоор хэрэгжүүлж, хөрсөн дээр амжилттай буулгахын төлөө холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.”

"Өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгээд байна"

Мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож байгаагаараа онцлогтой. Сургалтыг дадлага, туршлагатай мэргэжлийн инженерүүд зааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгээд байна. Сургалтаар пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөлт гээд бүх талын мэдлэгийг бодитоор үлгэрлэн зааж байгаа юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зөвлөх инженер З.Золжаргал: “Өнөөдөр яндан хөөлөх шинэ ажилчиддаа бодит сургалтыг явууллаа. Ханан пийшинг хиймлээр барьж яндан хөөлөхтэй холбоотой бүх мэдлэгийг нэг бүрчлэн үзүүлэн зааж байна. Манай сургалтаар пийшингийн загвар тодорхойлох, худгийн байршил, худгийн тоо, тус бүрийн онцлог, оношилгоо, цэвэрлээ зэргийг зааж яндан хөөлөхөд бүрэн бэлтгэгдсэн ажилчдыг маргаашаас нь инженерүүдийг дагалдуулан дуудлагад гаргадаг” гэлээ.

"Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэнэ"

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны өөрийн дүүрэгт байрлах салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Сургалтад хамрагдсан иргэд ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангагдаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарах юм. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэнэ.

Суралцагч У. Амарболд: “Сургалт их сайхан боллоо. Багшилж байгаа инженер бидэнд их ойлгомжтой, энгийн сайхан тайлбарлаж өгсөн. Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худаг харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа гэж бодлоо. Яндан хөөлөгч ямар хэрэгтэйн гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл өнөөдрийн сургалтаар хүмүүс яндангаа ямар их дутуу хөөлдөг, тэрнээсээ болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлгож авлаа. Сургалтад суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна.”

“Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1,500 гаран дуудлагыг хүлээн аваад байна. Үүнээс засварын бригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм.

Харин бүл муутай өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд , олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүй яндан хөөлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Яндан хөөлөх мэдээлэл, зааварчилгааг 7011-9400 утсаар холбогдон хүлээн аваарай.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 35 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 39 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 42 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 14 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 31 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 50 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 37 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 59 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 8 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 16 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 28 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 37 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 40 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 44 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 23 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top