x

Мэргэжлийн яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Санамсар болгоомжгүй, мэдлэг мэдээлэлгүйн улмаас иийнхүү эрсдэлд ордог байна. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс оронд даяар өрнүүлээд байна. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчид байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд тус сургалтанд хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орлоо.

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид бүхэн Улаанбаатар хотын нийт ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрүүл, таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулан ажиллах ёстой. Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа. Мөн бидний хувьд зүгээр нэг аян зарлаад өнгөрөх биш аяны хүрээнд хийгдэх бүх ажлыг бодитоор хэрэгжүүлж, хөрсөн дээр амжилттай буулгахын төлөө холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.”

 

Мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож байгаагаараа онцлогтой. Сургалтыг дадлага, туршлагатай мэргэжлийн инженерүүд зааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгээд байна. Сургалтаар пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөлт гээд бүх талын мэдлэгийг бодитоор үлгэрлэн зааж байгаа юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зөвлөх инженер З.Золжаргал: “Өнөөдөр яндан хөөлөх шинэ ажилчиддаа бодит сургалтыг явууллаа. Ханан пийшинг хиймлээр барьж яндан хөөлөхтэй холбоотой бүх мэдлэгийг нэг бүрчлэн үзүүлэн зааж байна. Манай сургалтаар пийшингийн загвар тодорхойлох, худгийн байршил, худгийн тоо, тус бүрийн онцлог, оношилгоо, цэвэрлээ зэргийг зааж яндан хөөлөхөд бүрэн бэлтгэгдсэн ажилчдыг маргаашнаас нь инженерүүдийг дагалдуулан дуудлагат гаргадаг.” гэлээ.

 

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны өөрийн дүүрэгт байрлах салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Сургалтанд хамрагдсан иргэд ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангагдаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарах юм. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэнэ.

Суралцагч У. Амарболд: “Сургалт их сайхан боллоо. Багшилж байгаа инженер бидэнд их ойлгомжтой, энгийн сайхан тайлбарлаж өгсөн. Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худаг харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа гэж бодлоо. Яндан хөөлөгч ямар хэрэгтэйн гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл өнөөдрийн сургалтаар хүмүүс яндангаа ямар их дутуу хөөлдөг, тэрнээсээ болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлгож авлаа. Сургалтанд суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна.”

 

Суралцагч Р.Улам-Ерөөлт: “Өнөөдрийн сургалтаар яндан хөөлөхөөс эхлээд маш их юм сурч авлаа. Улаанбаатар хотынхоо утааг бууруулах ажилд гар бие оролцохоос гадна ажил мэргэжилтэй болж байгаадаа тун их баяртай байна.”

 

“Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1500 гаран дуудлагыг хүлээн аваад байна. Үүнээс завсарын баригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Харин бүл муутай өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд , олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүй яндан хөөлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Яндан хөөлөх мэдээлэл, зааварчилгааг 7011-9400 утсаар холбогдон хүлээн аваарай.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно 3 мин Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 2026-06-26 Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-06-26 Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 2026-06-26 УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 2026-06-26 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 2026-06-26 Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 2026-06-26 Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 2026-06-26 АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 2026-06-25 О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 2026-06-25 Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 2026-06-25 Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 2026-06-25
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ...
Top