x

Илэрсэн зөрчлийг арилгуулах “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний талаар өнөөдөр aжлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл өглөө.

НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга “Улаанбаатар хотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 86, хайгуулын 82 лицинзтэй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж, байгаль орчны багц хуулиудын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар СХД, Баянзүрх, Налайх, Хан-уул дүүргүүдэд ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг хийж байна. Ирэх сарын 20-н хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээх мэдэгдлүүдийг өгсөн. Үүний дараагаас нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авна. Хуулийн хүрээнд нөхөн сэргээлтээ хийж, зөрчил дутагдалгүй гаргахгүйн тулд энэ хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа ” гэв.

2017-2019 оны хооронд байгаль орчны багц хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийгээгүй 96 лицинзийг нийслэлийн Засаг даргын 609 тоот захирамжаар хүчингүй болгожээ.  “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын үйл ажиллагаанд нийт 214 ААН-ийг хамруулсан байна. Үүнээс 69 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 ААН-ийг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо “Нийт 214 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд 114 га, 2019 онд 97 га талбайд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн байна.  “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна” хэмээлээ.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний үеэр Экологийн цагдаагийн албанаас нийт 17 гэмт хэрэг, 9 зөрчлийг илэрүүлж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар хэлтсүүдэд шалган ажиллаж байна" гэлээ. 

“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг ирэх сарын 20-н хүртэл зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 39 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 42 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 45 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 17 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 34 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 53 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 40 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 2 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 11 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 20 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 31 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 40 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 43 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 48 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 26 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top