x

Гурван аваргатай өдөр

Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Спорт сонирхогч Монгол түмнээ баясгасан сайхан өдөр тохиож өнгөрлөө. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.

2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болсон жүдо бөхийн гран-при тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өчигдөр өндөрлөлөө. Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр +100 кг-д алтан медалийн эзэн боллоо.

Японы Токио хотын Кокүгикан ордонд болсон сүмо бөхийн зуны тэмцээн ёкозүна Какүрюү М.Анандын ялалтаар өндөрлөлөө.

Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр: Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо.

Энэ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр наралтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан ялалт байгууллаа.

Их аварга Какүрюү М.Ананд: Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ. 

Тэрбээр, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх боломжоо алдсан юм. Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа. Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандадунаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа. 

Монгол улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт: АНУ-ын Миссиссипи мужийн Билокси хотод болсон тулаанд боксчин Н.Төгсцогт өрсөлдөгч Колумбийн тулаанч Оскар Эскандоныг техникийн илт давуугаар 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин юм.

Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгууллаа.  Түүний сүүлийн цохилт О.Эскандоныг цааш тоглох боломжгүй гэдгийг баталснаар тэрбээр мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авч чадлаа. 

Ийнхүү Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний 10 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулснаас есөн тулаанд техникийн илт давуугаар буулган аваад байна. Н.Төгсцогтын дараагийн тулаан эцэслээгүй байгаа ч зургаан сарын дараа буюу ирэх арваннэгдүгээр сарын эхээр байж болзошгүй гэж Premier Boxing мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 38 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 53 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 59 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 16 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 28 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top