x

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

Цөлжилт, хуурайшилттай тэмцэх Дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд зарласан юм. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “ Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг 1994 оны зургаадугаар сарын 17-нд баталсантай холбоотойгоор уг өдрийг бий болгожээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна.  Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий.  Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон.  Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БАОЖЯ-наас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1818.6.17. Парисын зураачийн хүү, консерваторыг дүүргэгч, хөгжмийн зохиолч Шарль Гуно төржээ. Авъяаслаг ая зохиогч, хөгжмийн хөргийг бүтээгч тэрээр хөгжмийн түүхэнд уянгалаг дуурь зохиогч гэдгээр оржээ.Тэрээр “Фауст”, “Мирейль”, “Ромео,Жульетта” зэрэг дуурь, 140 гаруй романс дууны аяыг зохиожээ.

1885.6.17. Нью-Йорк хотын боомтод Америкийн ард түмэнд Францын ард түмний бэлэглэсэн  Эрх чөлөөний хөшөөг ачсан "Изере" уурын хөлөг онгоц хүрэлцэн ирэв. Түүнийг зөөхийн тулд хөшөөг 350 хэсэг болгон зүсээд 214 хайрагт хийсэн байв.

1937.6.17. Массачусетс мужийн Кембриж хотод Эдвин Лэнд оптикийн техник үйлдвэрлэгч "Polaroid Corporation" компанийг  үүсгэн байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лэндийн зохиосон техникийн эрэлт өндөр байлаа. Лэнд армийн оптик: шөнийн харах төхөөрөмж, шумбадаг онгоцны дуран, дурангуудыг бэлтгэж байв.Гэрэл зургийн авалт ба зураг гаргах ажиллагааг нэгтгэсэн гэрэл зургийн аппарат бүтээхээр Лэнд 1946 оноос ажиллаж эхлээд жилийн дараа бүх процесс нь 60 секундад хийгддэг фото аппаратыг бүтээжээ.1948 оны арваннэгдүгээр сард Бостоны их дэлгүүрт  арилжааны зориулалтын "Polaroid Land-95" модель гарч ирэв. Үнэ нь 90 доллар байсан аппаратын эхний хэсэг тэр даруйдаа зарагдсан байлаа. 1963 онд "Полароид" “агшин зуурын” өнгөт зургийн аппарат гаргав.Эдвин Лэнд  1970 оны зургаадугаар сарын 17-нд халаасын бүрэн автомат "Polaroid SX 70" аппаратад патент авлаа. Хоёр жилийн дараа  аппарат худалдагдаж эхэлжээ.

1972.6.17. Америкийн цагдаагийн байгууллага “Уотергейт” зочид буудалд байрладаг Ардчилсан намын төв штабт сонсох төхөөрөмж тавьсан таван этгээдийг баривчилжээ. Үүний дараа гарсан хэл ам Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалааса огцороход хүргэжээ.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 51 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 55 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 57 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 30 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 47 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 6 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 53 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 14 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 23 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 32 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 44 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 52 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 56 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 0 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 4 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 39 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top