x

Тууврын замд явахдаа сумын заан болсон П.Өсөхбаатар

Завхан нутгаас Шагж аварга, Я.Дорлиг заанаас өгсүүлээд “зургаан залуу заан”-ы үед барилдаж бөх сонирхогчдыг шимтүүлж байсан хүчтэний нэг Ц.Цэрэнпунцаг гарьд, уран барилдаант улсын начин гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү, өдгөө  Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан тэргүүтэй олон хүчтэн наадмын дэвжээнд зодоглож буй. Тиймдээ ч энэ нутгийн мөнх цаст уулын усыг уусан эрчүүд хүчирхэг байдаг хэмээдэг.

Тэгвэл энэ удаа хүчтэний өлгий Завхан нутгийн залуу арслан, чөлөөт бөхийн ОУХМ Ази тивийн хошой  хүрэл медальт, чөлөөт бөхийн  улсын аваргын таван удаагийн мөнгөн медальт энэ цагийг өнгөлөн барилдаж буй П.Өсөхбаатартай халуун яриа өрнүүлэв.

Тэрээр чөлөөт бөхөөр амжилтаа эхэлж, үндэсний бөхөөр 2007 онд сумын заан, 2014 онд аймгийн харцага цол хүртэж төд удалгүй аймгийн заан цолтой болсон юм. Биднийг очих үеэр аавтайгаа барилдааны мэх давтаж байлаа. Түүний аав Н.Пүрвээ “Сумын заан” цолтой хүүгийнхээ хамгийн сайн зөвлөгч нь аж. Н.Пүрвээ гуайн өвөө нь М.Дамдин хэмээх цэргийн арслан цолтой 1945 онд Халх голын дайнд оролцож явсан бяр тэнхээтэй нэгэн байсан тухай нутгийнхан нь дурсдаг. Залуу арслан  ээжийнхээ талаас ч мөн бөхийн удамтай юм. Тиймээс аав нь хүүгээ багаас нь барилдуулахаар шийдсэн байна.

П.Өсөхбаатар айлын том хүү. Анх төрөхдөө л биеэр өсгөлүүн байсныг аав нь дурсав.  Хот руу хүүгээ авчиран “Ирээдүй” цогцолбор сургуульд сургаж гавьяат тамирчин Д.Энхээ багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллүүлсэн байна. Төдөлгүй үр дүн гарч түүний амжилтын буухиа эхэлсэн байна. Анхны мөнгөн медалийг  өсвөрийн улсын аваргаас хүртэж харин тэр жилээ залуучуудын улсын аваргад түрүүлжээ. Хүүгээ энэ олон мэргэжил дундаас яагаад бөхийн спортоор хичээлүүлэх болсныг асуухад аав нь “Би бөхөд их дуртай. Миний талд бөхийн удам бий. Мэдээж энэ бүхэн хүүгээ барилдуулъя гэж шийдэхэд минь нөлөөлсөн байх. Мөн бөхийн спорт гэдэг хатуу чанга, жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлдэг. Заримдаа хүүгийнхээ өмнөөс шантармаар үе ч гарна. Дотроо хайрлаж байвч гаднаа их чанга, бэлтгэлээр нь шахна. Амжилт үзүүлж алдар хүнд олохоос илүүтэй зөв хүн байхын чухлыг захьдаг.  Хүүгээ аймгийн арслан болсонд ах нь их баярладаг. Хүүд минь дэмжиж тусалж байдаг  Ургамал сумынхандаа их талархаж явдгаа дуулгая” гэж байлаа. Харин залуу арслангаас “Залуу бөхөд арга эвээр ойлгуулж, зиндаа ижил бөхөд арга заль хослуулах, ахуй нэгэнтэй өөрийгөө сорьж барилдахын аль нь сайхан бэ” гэж асуухад тэрээр “Торгон зодогны ширээс атгаж халхын олон сайхан эрчүүдтэй наадмын торгон ногоон дэвжээн дээр авхаалж самбаа, эр зоригоо сорино гэдэг эр хүн болж төрсний хамгийн сайхан хэрэг шүү дээ. Улсын цолтой нутгийнхаа гарьд, харцага, начингууд болон бусад бөхөөс суралцаж явна. Одоо бэлтгэл сургуулилт сайн болсон учир муу бөх гэж байхгүй. Тиймээс ам авах хэцүү, буруу ам аваад өөрөө уначихаж мэднэ. Харин өөрөө амлуулах мөн тунах нь унасан ч, давсан ч сайхан санагддаг. Би барилдахдаа үнэн хүчийг үзэн барилдаж шударгаар давах юмсан гэж боддог.

Шударга бишээр булхайцаж давлаа гэхэд цаад бөхийн сэтгэлд хар дурсамж үлдэнэ шүү дээ. Учир нь бөхчүүд залуу насныхаа амьдралыг бөхөд л зориулдаг. Бэлтгэл дээр бидний 2-3 цагт авдаг ачааллыг жирийн хүмүүс долоо хоногт авч байдаг. Тиймээс барилдахдаа бид бухимдах үе байна.  Үүнийг спортын хор шар ч гэдэг. Харин үүнийгээ дэвжээн дээр гаргах уу, бодит амьдрал дээр гаргах уу гэдгээ ялгаж салгаж байх нь чухал. Сэтгэл зүйн талаас аав минь их  зөвлөдөг. Биеийн бяраар ганцыг, сэтгэлийн хүчээр мянгыг ч ялна гэдэг шүү дээ. Тухайлбал, намайг аймгийн арслан болдог тэр зуны наадмыг эргээд дурсахад 256 бөх барилдаж  байлаа.  Шөвгийн дөрөвт дан залуучууд үлдсэн. Тэднээс би ам авч барилдсан.  Үзүүр түрүүнд одоогийн аймгийн заан Б.Лхагвагэрэлтэй үлдэн давж түрүүлсэн. Ингэж түрүүлэхдээ аавыгаа их баярлуулсан байх гэж санадаг. Би ч аавыг хараад л өөрийн мэдэлгүй нулимс гарсан. Миний амжилт ганцхан миний хөдөлмөр биш олон сайхан багш нарын заавар зөвлөгөөний үр дүн. Миний анхны чөлөөтийн багш гавьяат тамирчин  Д.Энхээ. Харин  үндэсний бөхийн багш бол гавьяат дасгалуулагч, улсын начин Б.Адъяахүү юм. Сэтгэлд үлдсэн дурсамжтай наадам “сумын заан” болсон үе. Огт санамсаргүй байдлаар сумын заан болж байлаа.  Тэр жил чөлөөтөөр залуучуудын аваргад түрүүлээд өсвөрийн улсын аваргаас  мөнгөн медаль хүртчихсэн байв.  Аав миний тэмцээн уралдааныг огт үздэггүй байж байгаад медаль хүртдэг  хоёр тэмцээнийг маань үзсэн. Тэгэхдээ “Чиний барилдаан алдаа ихтэй байна” гэж хэлсэн. Тэр хавар аав гэнэтхэн  утасдаж мал туух гэж байна. Хурдан ир. Ирэхдээ зодог шуудгаа авчираарай гэлээ. Үүнийг сонсоод хүүхэд болохоор мэдээж дотроо жаахан дургүй байсан ч очив. Харин хамгийн гайхаж байсан зүйл бол аавын “зодог шуудгаа авчираарай” гэдэг үг байлаа. Бид Яруу сумаас хөдлөөд малаа алгуурхан тууж олон хоног явсаар Архангай аймгийн Батцэнгэл суманд ирлээ. Тэнд манай найз одоогийн улсын начин Л.Шинэбаатарынх байдаг. Бид хоёр дотно нөхөрлөдөг тул би тэднийхийг сурагласаар очив. Шинээ буруу хараад огт сэрэхгүй унтаад байлаа. Учрыг нь асуувал ээж нь “Шинээ өчигдөр овооны наадамд түрүүлж хивс авсан түүн дээрээ унтаж байгаа юмаа” гэлээ. Тэр нь надад их сайхан санагдаж ингээд наадамд түрүүлэх юмсан гэж өөрийн эрхгүй бодогсон. Маргааш нь ойрхон болсон овооны наадамд Шинээтэй хамт очиж барилдаад гурвын даваанд түүнтэй таараад уначихав. Тэндээс хөдлөөд Өгийнуур суманд ирлээ. Биднийг очиход сумынх нь наадам болж таарлаа. Ингээд л барилдлаа даа.

Намайг өөр аймгийнх гээд дандаа чанга залуучуудтай оноолт тааруулсан санагддаг. Харин аав намайг “чи унасан байгаарай” гэж ширүүхэн хэлээд л гаргалаа. Одоогийн аймгийн арслан Ю.Пүрэвжаргал тухайн үедээ сумын цолтой барилдаж байлаа. Би даваа ахисаар шөвгийн дөрөвт үлдлээ. Энэ даваанд Батцэнгэл сумын нэлээн чанга залуутай таараад давчихав. Харин үзүүр түрүүнд Ю.Пүрэвжаргал ахтай үлдэж барилдан хөлдөө нэг алдсан ч давж байлаа. Тэр  жилийн наадамд бэлтгэл сургуулилтгүй очиж барилдсан хэдий ч  гэр бүлийнхэнтэйгээ олон хоног хамт байгалийн сайханд явж байсан нь дурсамжтай юм. Наадамд түрүүлж өнгөт зурагтаар шагнуулж билээ. Үндэсний бөхөөр барилдахын хамгийн сайхан нь жин, нас харгалзахгүй авхаалж самбаа, хурд хүчээ сорихоос гадна өв соёлоо тээж явдагт оршдог юм. Эртнээс уламжилж ирсэн эрчүүдийн цагаан өрсөлдөөн бол бөх юм. Би хэдийгээр бие жижиг ч М.Лха-Очир начин, Д.Амарсайхан начин гэсэн уран барилдаант бөхчүүдээс үлгэр жишээ авч байдаг” гэж хуучиллаа. Ийнхүү залуу арслангийн амжилт болон түүний дурсамжтай цаг хугацаагаар аялсан тэмдэглэл минь энд хүрээд өндөрлөв. Завхан нутгийн иртэй бяртай арсланг наадмын зүлэг ногоон дэвжээ үргэлж ивээж байх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр 58 мин Япон, Франц улсууд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр тохиролцлоо 59 мин Мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих уулзалт боллоо 1 цаг 0 мин НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-наас өмнө бүртгүүлэхийг санууллаа 1 цаг 2 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ 1 цаг 2 мин МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 1 цаг 3 мин Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой 1 цаг 37 мин Ш.Энхийн-Од NCAA-гийн төгсөх ангийнхны "Бүх оддын тоглолт"-д оролцоно 2 цаг 47 мин Индонезод 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа 2 цаг 49 мин Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ 2 цаг 51 мин “Хасын Хүлэгүүд” баг Азийн Аваргуудын лигт өрсөлдөнө 2 цаг 52 мин Д.Трамп Ирантай хийж буй дайныг дуусгах болон НАТО-гоос гарах талаар мэдэгдлээ 2 цаг 53 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог тогтоолоо 2 цаг 55 мин Авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 55 мин “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерөнхий сайд аа! 5 цаг 41 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 42 мин Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 44 мин М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан байдлыг хамгаалах ёстой 5 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 5 цаг 56 мин Аутизмыг таниулах сарын хүрээнд “Аутизм ба боловсрол” олон улсын конференц боллоо 19 цаг 24 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсэ... Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад... Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрл... Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдры... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер...
Top