x

Жийнсний тухай 10 баримт

Бүтэн хагас зууны өмнө буюу 1873 оны тавдугаар сарын 20-нд Германы Бавариас цагаачилсан америк бизнесмен Ливай Страусс (нэрээ америк маягаар хувиргасан төрлөхийн Лёб Штраусс) ба Оросын эзэнт улсаас цагаачилсан Жейкоб Дэвис (өмнө нь  Якоб Йофис) хоёркарман дээрээ металл хадсан өмд оёх  патент авчээ. Страусс өөрийн жийнсүүдийг 1853 онд оёж байсан ч дэлхийд алдартай денимийн өмдний төрсөн он цагийг АНУ-ын Патентийн болон худалдааны маркийн товчооноос мөнгө зоос халааслах мөн хутга тонгорогоо хийх карман бүхий гогцоогүй ажлын комбинзон үйлдвэрлэх патент авсан өдөр төрсөн гэж тооцогддог. Алтны халуурал ид өрнөж байсан үеэр тэр хийгдэж, алт олборлогч нарт их таалагджээ. Бусад нь түүх юм даа.

Шуудхан хэлэхэд “жийнсийг” Христофор Колумб л Америкт оруулсан гэж болно. Түүний 1492 онд Энэтхэг хүрэх шинэ замыг олохоор хийсэн аялал Америкийг нээсэн ба хөлөг онгоцнууд нь нимийн саржи (serge de Nimes) гэх даавуугаар оёгдсон дарвуул дор хөвж байв.

Жийнсийн эх орон гэж нэрлэгдэх эрхийн төлөө Итали, Франц хоёр тэмцэлддэг. Хөвөн даавуу саржа гэх диагональ нэхэлтэй даавууг Генуя хотод нэхэж  XVI зуунаас Европт танигдсан байв. Генуя хотын нэрнээс gene нэр өгөгджээ. Үнэндээ бол даавууг Францын Ним (фр. de Nimes) хотын хавьд үйлдвэрлэдэг байв. Италичууд индиго гэх будагчийг нийлүүлдэг байж. Жийнсний даавууны нэр нь деним ингэж үүссэн байдаг. Италийн gene, францад  jean болон хувирч тэндээс англи хэлэнд нүүн оржээ. Орос хэлэнд “джинс” гэсэн үг нь америкийн  jeans үгнээс буулгагдан ХХ зууны хоёрдугаар хагаст бий болов. Манайд тэр үгнээс жийнс гэж хэлэгдэх болжээ. 
1886 ба 1902 онуудын хооронд хийгдсэн Страусс 501 гэх домогт загвар өөрчлөлттэй ч болсон өнөөдөр хүртэл хийгдсээр байгаа юм.

Ливаин 1853 онд бүтээгдсэн өмдний анхдагч  загварт арын карманууд үгүй байв. Хуучин загварт тэлээний гогцоо үгүй байлаа. Зохиогч нь өөрөө  алт хайгчдын хэдэн арван майхант хотхонуудаар яван тэдний сэтгэгдлийг сонсчээ. Нэг хэсэг нь өмдний эсгүүрийг өөрчлөх тухай, нөгөө хэсэг нь өмдний тэлээний гогцоо хийхийг санал болгож байв. Гогцоогүй өмд шувтраад байж. Мөн алтны олдмолоо халааслах битүү кармантай байхыг бас тэд хүсч байлаа. Страусс  шинэ загвар бүтээхдээ тэдний бүх санал хүсэлтийг авсан ба удалгүй өмд нь өнөөгийн сонгомол төрхөө: таван кармантай, гогцоотой, давхар оёдолтой, товчиндоо дэгээтэй, хөх өнгөө олжээ. Өмд  тааламжтай, ажил хэргийн төрхөө олсон байна.

Дашрамд хэлэхэд битүү карманыг Страуссийн хамтрагч Жейкоб Дэвис зохиожээ.  Тэр л  өмдөнд наалт нөхөөс маягийн давхар карман хийх санааг сэдсэн ч мөнгө байхгүйгээс түүнийгээ патентлуулж чадсангүй. Ингээд тэр Страусст хамтран ажиллах санал тавьсан ба  карманыг бэхлэх патент  нь хамтрагч нарт 68 долларын зарлага гаргахад хүргэжээ.

Страуссийн жийнсэнд арьсан лейбл 1886 онд гарч ирэв.  Хожим тэр элементыг  бараг бүх үйлдвэрлэгч нар авч хэрэглэх болжээ. Ливаин  өмдний зурагт жийнсийг хоёр тийш татах гэсэн  хоёр морь зурагдан түүний бүтээгдэхүүний чанарыг харуулжээ. Страуссийн удаан эдэлгээтэй үнэхээр  чанартай  эд байж.

Жийнсний моод зөвхөн 1930-аад оны хоёрдугаар хагаст дэлгэрэв. Үүнээс өмнө жийнсийг уул уурхайчид, ковбой нарын  хувцас гэж тооцож байлаа. Ковбой нар харин өмдний арын давхар  карманыг эмээл зурлаа гээд авч хаясан байв. Калифорнийн алтны халуурал  төгссөний дараа  жийнс нийтийн дунд алдаршиж эхэлжээ Тэр нь гучаад онуудын Холливудын вестерн  кинонуудын дараа  америкчууд ковбой нарт дуртай болон эрх чөлөөнийхөө бэлгэдэл болгожээ. Дашрамд сануулахад, эмэгтэй хүний анхны жийнс 1934 онд гарч иржээ. Ингээд ажлын хувцас америк эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд байраа эзлэсэн юм.

Жеймс Дин «Шалтгаангүй самуунч» кинонд, 1955 он

Гэлээ ч жийнсийг  ажилдаа эсвэл их сургуульд өмсөх нь байж боломгүйд тооцогдож байлаа. 1950-иад оны төгсгөлд л жийнс өдөр тутмын хувцас болсон юм. Марлен Брандо тоглосон  «Зэрлэг» ба  Жеймс Дин гол дүрийг нь бүтээсэн «Шалтгаангүй самуунч» кинонуудын дараа сая сая залуус тэднийг дуурайн жийнс өмсөх болжээ.

1960-аад онуудад жийнс имижийн хэсэг болов. Эдгээр он жилүүдэд өмдөн дээрээ цэцэг хатгасан хиппи нараас эхлээд бүсэнд хүнд гинж зүүн  сүрдүүлэх янзын байкерүүд хүртэл янз бүрийн соёлын төлөөлөгч нар цайртал нь өмсөх болов. Энэ үеэс л жийнс  олон өнгөтэй болсон байлаа.

Зөвлөлтөд жийнсийг хамгийн анх 1957 оны Москвагийн Дэлхийн залуучууд, оюутны олон улсын наадам дээр анх харжээ. Тэр цагаас хойш  тэр өмднүүд эрх чөлөө, тэрслүү үзэл, бие даасан байдлын илэрхийлэл болсон гэдэг. Гэхдээ эхлээд дипломатууд, усан цэргийнхэн, нисэгч нарын  нэг үгээр гадаадад  ажиллаж, очсон хүмүүсийн хүүхдүүд өмсөх болжээ.

Өнөөдөр жийнс нь хүний хувцасны  суурь элементын нэг юм. Деним даавуун өмдийг өнөөдөр хаанаас ч ямар  ч загвараар дуртай хэмжээ өнгөөр   худалдан авч болно.

Фото: Joe Sohm/Visions of America / Contributor / Getty Images, ullstein bild (в анонсе) / Contributor / Getty Images, Ben Curtis — PA Images / Contributor / Getty Images, Marcos André / commons.wikimedia.org Sean Gallup / Staff / Getty Images, Gene Lester / Contributor / Getty Images, Bettmann / Contributor / Getty Images, Bill Eppridge / Contributor / Getty Images, Peter Turnley / Contributor / Getty Images, Chris Hondros / Staff / Getty Images

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top