x

Сургуулиа нээсэн ЗУРГААН улсын туршлагаас ХУВААЛЦЬЯ

Цар тахал гарснаар дэлхий даяар сургуулиуд хаагдаж дэлхийн 1.4 тэрбум суралцагч сургуульдаа явах боломжгүй болсон. Ихэнх улс, орнуудад хэдэн сарын хугацаанд сургуулиуд хаалттай байгаа билээ.

Гэхдээ коронавируст халдварын тохиолдлууд буурсан цөөн тооны улс сургуулиудаа нээж эхэлсэн байна. Тухайлбал, Израиль тавдугаар сарын 3-ны өдрөөс тусгай хэрэгцээт сургуулиудаа нээж, ерөнхий боловсролын сургуулийн 1, 2 анги болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн. Норвеги, Япон, Дани, Хятад болон Тайван улсын сургуулийн хичээлүүд мөн орж байгаа.

Сурагчид шинэ нөхцөл байдалд тохируулсан сургалтын орчинд хичээллэж байгаа юм. Тухайлбал, сургуулийн үүдэнд биеийн халуунаа шалгуулж, 6 футын /1,8 метр/ зайтай сурагчдын ширээг байрлуулж, сууж байна. Мөн зарим сургуулиуд тоглоомын талбайгаа хаасан байгаа. Боломжтой газарт багш нар цөөн тооны сурагчдын бүлгийг агаарт хичээллүүлж байгаа аж. 

АНУ-ын ихэнх сургуулиуд энэ ондоо танхимын сургалт орохгүй. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс цайны газруудыг хаах, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хээрийн аялал хийхийг хориглосон байгаа билээ. Энэ цаг үед Дани, Япон, Норвеги, Хятад, Израиль болон Тайвань улсууд сургуулиа нээж, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

1. 1,8 метрийн зайтай сурагчдын ширээг байрлуулж, эцэг, эхчүүдийг сургуулийн байранд нэвтрүүлэхгүй байх,

2. Сурагчдын биеийн халууныг хэмжиж байх,

3. Сургуулийн тоглоомын талбайг хаах, багш нар зарим хичээлээ гадаа орох,

4. Сурагчид цаг тутам гараа угаах, маск зүүх,

5. Сургуулийн хоолны газарт сурагчид оноосон ширээний ард сууж, үдийн цайгаа уух.

6. Нэг ангид хичээл орох сурагчдын тоог цөөрүүлэх,

7. Зарим сургуулиуд халуунтай сурагчийг тусгаарлах өрөө гаргах,

8. Сургуулийн сурагчдыг үе шаттайгаар хичээлд нь оруулах,

9.  Анги, танхим болон цэцэрлэгийн тоглоомыг өдөрт 2 удаа ариутгах,

10. Суурь өвчтэй болон 65 наснаас дээш сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг түр ажилдаа орохгүйгээр, гэртээ байхыг зөвлөх,

11. Сургуулийн байранд орохдоо хүүхдүүд гараа ариутгалын бодисоор ариутгах, хөлөө ариутгалын бодис шингээсэн алчуурт арчих зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 32 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 36 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 38 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 11 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 28 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 47 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 55 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 4 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 13 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 33 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 41 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top