x

Н.Цэрэнбат: Иргэн, ААН-үүдэд зориулсан ногоон зээлийн үйлчилгээг үргэлжлүүлнэ

БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн.

Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болоод байгаа билээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан банкуудын ногоон зээлийн үйлчилгээ идэвхжиж, энэ оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг дээрх банкиудаас авсан байна.

Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, технологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс  Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзлаа.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд “Монголын банкны холбоо түүний гишүүн банкууд нь 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тасралтгүй бодлогоор дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаа явдалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танд болон танай хамт олонд МБХ, ТоС Холбоо, гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Монгол Улс байгаль орчинд ээлтэйгээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон гэсэн тооцоо гарсан байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй энэхүү ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлээрх яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна.

Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт энэхүү ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудаасаа хүсэж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 50 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 54 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 56 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 29 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 46 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 5 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 52 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 13 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 22 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 31 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 43 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 51 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 55 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 59 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 3 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 38 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top