x

Эрүүдэн шүүсэн хэрэг: Эргэлзээтэй асуудлыг ил хэлэлцье

Б.Хурц. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. 2019 он

 

Өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болно. Өмнөх удаа болсон шүүх хурлаар тэдэнд холбогдох “эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, прокурорын яллах дүгнэлтийг хэлэлцээд “хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Энэ удаа шүүх уг хэрэг дээр хоёр дахь шийдвэрээ гаргах гэж байна. Шүүхийн шийдвэр өмнөхөөсөө ялгаатай байх эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийднэ.

Харин нэг зүйлийг сануулахад шүүгдэгчдийн ар гэрийнхэн болоод хэргийн хохирогчоор тогтоогдоод байгаа нөхдийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлагыг шүүхэд тавиад байгаа.

"ЭРҮҮДЭН ШҮҮСЭН" ГЭХ ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Хэргийн нөхцөл байдлын талаар эргэн сануулахад одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард Хууль зүйн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Ц.Соднамдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” тухай мэдэгдэл хийж, нотлох баримт болгон 30 орчим минутын видео бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүнээс хойш өрнөсөн процессийн талаар бид мэднэ.

Уг бичлэгт Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн Төв аймгийн урьдчилан хориход хорьсны дараах 6 хоногийн хугацаанд /нийт 400 гаруй хоног хоригдсон/ хорих өрөөнд болсон үйл явдлыг түүвэрлэн харуулсан. Уг хорих ангид ял эдэлж байсан нэг ялтан, мөн ШШГ байгууллагын нэг ажилтан, мөн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нартай хамт С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсоод хоригдож байгаа Ц.Амгаланбаатар гэсэн гурван хүн Т.Содномдаржааг “хэргээ хүлээ” хэмээн дарамталж зодож байгаа, мөн Т.Чимгээг тусгаарлан хорьсон өрөөнд Ц.Амгаланбаатар шөнийн цагаар орж “хэргээ хүлээ” хэмээн айлгаж, сүрдүүлж /энд харин ямар нэг зодоон цохион болоогүй байдаг/ байгаа бичлэг.

Эрүүдэн шүүсэн гэх хэрэгт анх Ц.Амгаланбаатар, нөгөө ялтан хоёрыг ч бас хамаатуулан шалгасан боловч хэргийн шалгалтын явцад Ц.Амгаланбаатар уг хэргийн “гэрч” болж, харин ялтан нь “бусдын өгсөн үүрэг даалгавраар, шахалт дарамтан дор уг хэргийг үйлдсэн” гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Одоо уг хэргээр шүүгдэж байгаа нөхөд нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц, тухайн үед УЕП-ын орлогчоор ажиллаж, С.Зориг агсны хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан Г.Эрдэнэбат, мөн ШШГ байгууллагын байранд “гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэх тагнуулын ажилтнууд. Дээр нь Т.Чимгээтэй 6 сар шахам хугацаанд хамтран амьдарч, итгэлийг нь олон хэргийн талаар мэдээлэл олж авсан гүйцэтгэх ажилтан.

Уг нь энэ асуудал “гүйцэтгэх ажлын нууц” хэдий ч Ц.Нямдорж сайд өөрийн биеэр уг бичлэгийг задалж нийтэд үзүүлж /одоо ч гэсэн youtube хуудсанд тавиатай байгаа/, болсон процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа бүгд “нууц биш” болсон.

Сайд ч гэсэн мэдэгдэл хийсэн даруйдаа өөрийнхөө “нууц задалсан” гэдгийг ухаарч, хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан байдаг. Энэ бүхний дараа шүүх хурлыг хаалттай явуулах нь хэтэрхий хэлбэрдсэн хэрэг бөгөөд шүүгдэгч нарын болон хохирогчдын ар гэрийнхэн “шүүх хурлыг нээлттэй явуулах” шаардлага тавьж буй нь харин ч зүй ёсны асуудал. Хоёрдугаарт тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө шүүх хуулийн дагуу ажиллаж, шийдвэрээ гаргахыг эсэхийг нүдээр харж, хяналт тавихыг хүсээд байна л даа.    

ХЭРЭГ МАРГААН "ХӨХ ТЭНГЭРТ" ТУЛАВ

Эргээд шүүхийн процесс руугаа орье.

Өнгөрөгч 2019 оны наймдугаар сард Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “эрүүдэн шүүсэн” хэргийг хэлэлцээд “хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Үүний дараа яллагч тал буюу прокурор шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад, давахын шүүх нь прокурорын хүсэлтийг хангаж, анхан шатны шүүх рүү хэргийг буцаагаад, тэгэхээр нь шүүгдэгчийн өмгөөлөгч давахын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргаад, Дээд шүүх давахын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад, дахиад шүүгдэгч тал Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж... гэх мэтчилэн хөвөрсөөр хэрэг маргаан Үндсэн хуулийн Цэцэд хүрчихээд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Дээш шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан ЭХХШТ хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн асуудал Цэцэд мэдээлэл гаргаж, Цэц түүнийг нь хүлээж аваад маргаан үүсгэчихжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4, “Хэргийг түдгэлзүүлэх” хэсэгт "Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсан бол /33.4.1.4-5/ хэргийг түдгэлзүүлнэ” гээд заачихсан. Гэвч анхан шатны үүнийг харгалзалгүй шүүх хуралдааныг товлон зарласан нь дахиад хуулийн маргаан болж байна. Дээд шүүхэд гаргасан гомдол нь эргэж буцаж явсаар ЭХХШТ хуулийн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр заалт дээр тулаад буцсан байдаг юм. /Энэ тухай хожим дэлгэрэнгүй өгүүлнэ/

Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн гэдэг нь Цэц шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан мэдээллийн мөрөөр ЭХХШТ хуулийн зарим зүйлт Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хянан хэлэлцэхээр болсон гэсэн үг. Энэ тухайгаа бүх шатны шүүхэд бичгээр хүргүүлдэг ч юм байна. Тэгэхээр шүүх “хэргийг түдгэлзүүлэх” хуулийн үндэслэл бий болсон гэсэн үг. Гэтэл шүүх ямар шалтгаанаар шүүх хуралдааныг товлон зарласан байх вэ?

Энэ талаар дүгнэлт хийхийн өмнө саяхан болж өнгөрсөн бас шүүх хурлын тухай эргэн сануулья.

ХАМААРАЛГҮЙ БОЛОВЧ ТӨСӨӨТЭЙ

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, “албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр түүнд дөрвөн жил зургаан сарын хорих ял оноогоод байгаа.

Хэргийг хянасан прокурор М.Энхсайханыг хоёр бус, гурван гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ. Нэгдүгээрт Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал олгосон буюу “албан тушаалаа урвуулан ашигласан” /ЭХ-ийн 22.1.2/, хоёрдугаарт, “хорлон сүйтгэсэн” буюу “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулсан” гэм буруутайд тооцож, ЭХ-ийн 19.6-аар яллах дүгнэлт бичсэн байдаг. Нэг үйлдлээр хоёр гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 19.6-д “хорлон сүйтгэх” гэмт хэргийг “Хүн амын амьдралыг хангах обьектийг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан бол...” гээд ард нь ял хариуцлагыг бичсэн байна. Харин прокурор яллах дүгнэлтээ бичихдээ “обьект” гэдэг үгийг хасаад “хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулсан" гэм хэрэг үйлдсэн гээд биччихсэн. Тэгэхээр нэгдүгээрт, прокурорын яллах дүгнэлтэд бичсэн тийм гэмт хэрэг хуульд байхгүй. Хоёрдугаарт, угаасаа М.Энхсайханы гэмт хэрэгт тооцсон үйлдлүүд дотор ямар нэг обьектыг хорлон сүйтгэсэн явдал угаасаа байхгүй.

Тиймээс 19.6-гаар шүүх ямар нэг шийдвэр гаргах боломжгүй болоод “хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа” гэсэн юм байна. Уг нь бол хэрэгсэхгүй ч болгох ёстой байсан байх.

Харин 22.1.2 буюу “албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт нэгдүгээрт “Гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал олгосон” буюу гэрээг хэрэгжүүлэгч тал болох “Шинхуа”, “Сумимото”, “Энержи ресурс” компаниудад давуу байдал олгосон, хоёрдугаарт нөгөө автомашин худалдаж авч Эрчим хүчний яамыг хохироосон гэх хоёр үйлдэл явж байгаа. Энэ хоёр “гэмт хэргийг” нийлүүлээд, багыг нь ихэд нь багтаагаад 4,5 жилийн хорих ял өгсөн байна. "Бусдад давуу байдал олгосон" гэх үйлдэл нь хохиролгүй. Харин автомашины үнийн зөрүү 55 сая төгрөгийг "онц их хохирол" гэж тооцсон.

Прокурорын яллах дүгнэлтэд гэрээг боловсруулж дууссан буюу Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хугацааг /2015.04.23/ “гэмт хэрэг үйлдэгдэж дууссан”-д тооцож, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа бичсэн ч шүүх “УИХ-д өргөн барьсан хугацааг гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэж үзнэ” /2015.06 сар/ гээд ял оноочихсон.

Хэрвээ шүүх шийдвэрээ ингэж гаргаж байгаа бол гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, дэмжсэн танхимын бүх гишүүд, дээр нь УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл хам хэрэгтэн болох учиртай. Тэгвэл шүүх яагаад тэднийг дуудалгүй ганц М.Энхсайханаар хэргийг хаасан байх вэ?

Гэх мэтчилэн манай шүүхийн практикт маш “осолтой” бөгөөд “ойлгомжгүй” шийдвэрийг шүүх М.Энхсайханы хэрэг дээр гаргасан байдаг. Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал ч гэсэн үүний араас орж магадгүй...

ДЭЭД ШҮҮХ БҮХ ШҮҮХИЙН "ДАРГА" УУ?

Нэгдүгээрт, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу нэмэлт мөрдөн байцаалт явуулаагүй учраас одоо ч гэсэн хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу “нотлох баримт хангалтгүй” хэвээрээ байгаа. Хоёрдугаарт шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөгүй. Энэ тохиолдолд шүүх эхний гаргасан шийдвэрээсээ буцаж, өөр шийдвэр гаргах боломжтой юу?

Хоёрдугаарт, ЭХХШТ хуульд заасан “хэргийг түдгэлзүүлэх” үндэслэл шалтгаан, нөхцөл байдлыг үл тоомсорлон шүүх хуралдааныг товлон зарласанд ямар шалтгаан байж болох вэ? Эсвэл “Дээд шүүх бүх шүүхийн дарга” болоод анхан шатны шүүхээс ямар шийдвэр гаргахыг зааж зааварлаад байна уу?

Ийм шалтгааны улмаас, үндэслэл бүхий сэжиг таамаг, эргэлзээ байгаа учраас хэргийн хохирогч нар ч, шүүгдэгч тал ч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргаад, шаардлага тавиад байгаа хэрэг. Түүнээс биш эрүүдэн шүүсэн асуудлаар хэн ямар ял авах эсэх нь хоёрдугаар зэргийн асуудал. Гол нь шүүх хуулийн дагуу ажиллаж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Иргэд хяналт тавих боломжийг нь олгох ёстой. Ингэж байж маргаантай асуудалд цэг тавьж, нийтээрээ нэг мөр ойлголттой болно.

Харин тэр Ж.Батзандан эд нарын мөнгө төлж баахан хүн цуглуулаад, жагсаал зохион байгуулаад байгаа энэ тэр чинь бол жинхэнээсээ хяналт биш шүү. Эсрэгээрээ шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзнэ. Өмнөх удаа Б.Хурцыг онилоод өтгөн, шингэнээ савлаад ирсэн нөхөд ч байсан  гэсэн... 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (139.5.219.239)
    ЧАМД БУРХАНЫ ХАРААЛ ХҮРНЭ!!!, ЧАМАЙГ ӨРШӨӨХ ХЭНЧ БАЙХГҮЙ, ЧИ БҮХ ГЭМ БУРУУГАА ӨӨРӨӨ ҮҮРНЭ!!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ЧАМД ҮЕИЙН ҮЕД ТАРЧЛАЛ ГАЙ ЗОВЛОН ИРЖ ЧИ ЭНЭ ГАЙ ЗОВЛОНГ ДААЖ ДИЙЛЭХГҮЙ, ЧИНИЙ ЗР УДМУУД Ч ДААЖ ДИЙЛЭХГҮЙ, ЧИ ХАРААЛААР ХАРААГДСАН!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    БҮХ ХҮҮХДЭД ЧИНЬ ЧИНИЙ ХИЙСЭН НҮГЭЛ ОНООГДОЖ ХҮҮХДИЙН ЧИНЬ ХҮҮХДҮҮД ЭНЭ ГАЙ ЗОВЛОНГ ЭДЛЭХ БОЛНО!!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ЧИНИЙ ХИЙСЭН АЛЛАГЫГ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ТӨЛӨХ БОЛНО!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ЧИНИЙ ҮР ХҮҮХДҮҮД 7 ҮЕЭРЭЭ ЧИНИЙ ГЭМ БУРУУГ ҮҮРЭХ БОЛНО!!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    АЛУУРЧИН ЧИ ОДОО СОНС!!!, ЧИ 7 ҮЕЭРЭЭ ХАРААЛ ТАРЧЛАЛЫГ АВНА!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    БИ ЧАМААС ӨШӨӨГӨӨ АВАХААР ИРСНИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ЧИ НАМАЙГ АЛСАН ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    БИД БҮГД ЧИНИЙ АРААС ДАГААД ЯВЖ БАЙГААГ ЧИ МЭДЭХ ҮҮ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ЧАМААС ӨШӨӨГӨӨ АВАХ ГЭЭД ТЭНГЭРИЙН ТҮМ ТҮМЭН ЦЭРГҮҮД БИД ЧАМАЙГ ДАГААД ЯВЖ БАЙНА!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    БУЗАР МУУ ЭЛБЭГДОРЖОО ЧИ УДАХГҮЫ ҮХНЭ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАРТ ХҮН ЯРГАЛАХ ЯМАР БАЙДГИЙГ АМСУУЛАХ БОЛНО
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАР БҮГД ХАРААЛ ХҮРТЭХ БОЛНО!!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТЭНГЭРИЙН ШҮҮХ БАЙДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАРЫГ ТАМРУУ ЧИНЬ ИЛГЭЭХ БОЛНО!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАР ЧАС УЛААН ЦУСНЫ ҮНЭРТЭЙ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАР ХАРААЛААР ХАРААГДАХ БӨГӨӨД ҮҮНИЙГ ХЭНЧ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАР ГҮЖИРДЭЖ ЧАДАХГҮЙ, ТА НАРЫН ГҮЖИР ГҮТГЭЛГИЙГ ДЭЭД ТЭНГЭР ХАРИУЛАХ БОЛНО!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАР ГҮЖИРДЭЖ ЧАДАХГҮЙ!!!, ТА НАР БЗГД ДЭЭД ТЭНГЭРИЙН ХАРААЛ РҮРТЭХ БОЛНО, ТА НАР БҮГД ЬАХИР ДУТУУ, ЭДГЭРЭШГҮЙ ӨВЧТЭЙ БОЛЖ ХИЙСЭН ХЭРГИЙНХЭЭ ЯЛ ЗЭМЛЭЛИЙГ ХҮРТЭХ БОЛНО!!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    ТА НАР МУШГИН ГУЙВУУЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ, ТА НАРЫГ ДЭЭД ТЭНГЭР ХЯНАЛЬАНДАА АВСАН, ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХИС ХЭРЭГТ ГҮТГЭЖ БАЙГАА ЧИНЬ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙГАА УЧРААС ТА НАР ХАРААЛААР ХАРААГДАЖ, БҮГД ТАХИР ДУТУУ ӨВЧТЭЙ, ГАЛЗУУ БОЛЦГООЖ НЭГЧ ХҮН АМЬД ҮЛДЭХГҮЙ ГЭЖ МЭДЭЭРЭЙ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • ХУУЛЬЧ (122.201.24.69)
    Ц.НЯМДОРЖ , Ж.БАТЗАНДАН , ЛУ.БОЛД НАР ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН НУУЦ ЗАДАЛСАН , АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ ХААЦАЙЛЖ ХАМТРАН АЖИЛЛАСАН ХАМЖИГЧААР ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЯЛ АВНА !!! ТИЙМ УЧРААС ТЭД УИХГ НИЙ ХАЛДАШГҮЙ ХАМГААЛАЛТАД ОРЖ ХЭРГЭЭС МУЛТРАХ ЗАХИАЛАГЧДЫН ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЖ УЛ МӨР БАРИМТ УСТГАХ ТӨӨРӨГДҮҮЛЭХ АЖИЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА !!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • нэг амьдрах насандаа яасан зовлонтой амьдардаг юм бэ дэ (43.228.131.63)
    иргэн
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.55.188.83)
    Battulga.Huuk.Nymdorj naraa ta nariin ed herenge.mungenii ih tulaani zolios 2 muu yduu .4 jil garan shorond uheh.sehehee zovj bn.Gutgesen hun n gutgesen gj hellee.amid gerch n ene 2 hun bish gj hellee odoo uo heregtei uom Uhuuleh l heregtei uo.Egzeg Odbayr So huuhni begs ilsen geed shiitgelee huleegeed delhiigeer uom bolood bhd ugui geed bdg ymar zavaan huuli.turtei uom be.Mungetei bayn hulgaichuud n tseverhen.yduu 2 n hamgiin tom heregten bolj bdg.Erenhiilegch.Erenhii said 2 bol gants ug helehgui.Nymka n bagahan yrij bgd tag.Elbegiin buleglelees aigaad bga uomuu.Tegvel bugd zailaach.Shiidej chadah zaluuchuud huulichid zender bn.2 hunee sullaach.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.20.94)
    Улс ингэтлээ доройтно гэж бас бна ? Хурц гэж балай « би чадна» заваруулахаас еер чадах юмгуй.Баригдчихгуй шиг тэр тамхины наймаанаа эргуулээд явж бхгуй !Нэг шоронгийн хадас болсон эруугийн хулгайч л энэ улсын хууль шуухээр тоглоод сууж бх шив дээ ! Тэгээд тэнэг генералууд нь нэг их хемсегее зангидсан дуртэй ... Яандаа яана. !з
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.184.197)
    Янханлаг сэтгүүлч тэр л байдлаараа.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Би нэг юм бүр ойлгодоггүй юмаа. Анхан шатны шүүхийнхэн гэж ямар дүнхүү хүмүүс байнаа. Дандаа гаргасан шийдвэр нь буруудаж буцаагдаж байх юм. Зөв шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүсийг халаачээ!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • иргэн (139.5.219.188)
    Алуурчинг захиалсан хүн удахгүй олдох боно.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.190.170)
    Ёстой асуудлын голыг олж үнэн бодитоор дүгнэжээ
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 4 цаг 43 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 5 цаг 42 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 5 цаг 55 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 6 цаг 7 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 6 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 6 цаг 44 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 20 цаг 9 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 21 цаг 36 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 21 цаг 38 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 22 цаг 25 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 23 цаг 16 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top