x

Германд зарим ангийн танхимын хичээлийг эхлүүлжээ

ХБНГУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар тус улсад суугаа манай ЭСЯ-наас мэдээлэл ирүүлсэн байна.

ХБНГУ-д коронавирусийн тархалтын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зогсоосон. Сурагчид гэрийн даалгавар, цахим хичээл хийж, сургалтын хөтөлбөрийн дагуу гэртээ суралцаж байна.

Холбооны Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сард нэн шаардлагатай сурагчдын хичээлийг үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, дунд сургуулийн ахлах 10-р ангийн сурагчид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс төгсөлтийн шалгалт өгөхөөр хичээлдээ орсон бол 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 6, 9 ба 12-р ангиуд (гимназийн 11 анги) -ийн хичээл эхэлжээ.

Холбооны Канцлер ба муж улсын Ерөнхий сайд нар 5 дугаар сарын 7-ны өдөр коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хориог 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгахаар тогтсон. Гэвч КОВИД-19 тахлын тархалт удааширсантай холбогдуулан хөл хорионы зарим арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сулруулахаар шийдвэрлэсний хүрээнд бага, дунд сургуулийн зарим ангийн хичээлийг эхлүүлэхээр болоод байна.

Дээрх шийдвэрийн дагуу бага, дунд сургуулийн 1, 5 ба 7 дугаар ангийн сургалтыг богиносгосон цагаар эхлүүлж, мөн урлагийн сургуулиудад ганцаарчилсан эсвэл жижиг бүлгийн сургалт явуулахыг зөвшөөрчээ. Түүнчлэн гэрийн нөхцөлд сурах боломжгүй сурагчдад анги харгалзахгүйгээр 5 дугаар сарын 11-ний өдрөөс сургуульд явах боломжийг олгосон. Тухайлбал, гэрийн даалгавар хийх техник, төхөөрөмжийн боломжгүй, гэр бүлийн хүндрэлтэй нөхцөл байдалтай, хэлний дутмаг мэдлэгтэй, эсвэл тусгай сургалт шаардлагатай сурагчид танхимын сургалтыг эхлүүлж болох эсэхийг сургуулийн удирдлага, багш нар дор бүрнээ шийдвэрлэх боломжтой юм байна. 

Уг шийдвэрийг гаргахдаа бага сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид суурь мэдлэг авах шаардлагатайг харгалзан үзжээ. ХБНГУ-ын бага сургууль 1-6 ангитай бөгөөд сурагч 6 ангиа төгсөхөд авсан дүнгээс шалтгаалан энгийн дунд сургууль эсхүл гимназид (гүнзгийрүүлсэн сургалттай гимназийн төгсөгчид ихэнхдээ их, дээд сургуульд суралцдаг бол энгийн сургуулийн төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмшдэг) суралцах эрх авдаг. Учир иймд, энэ удаагийн шийдвэрээр сурагчдын ирээдүйг тодорхойлох 6 дугаар ангид амжилттай суралцах боломжоор хангах үүднээс 5 дугаар ангийн хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Бага сургуулиас гимназид суралцах эрх авсан сурагчдын хувьд 7 дугаар анги нь туршилтын жил гэж үздэг бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд гимназид үргэлжлүүлэн суралцдаг. Иймд, дунд сургуульд дасан зохицох, туршилтын жилдээ амжилттай суралцах боломжийг олгох үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна.

Сургууль тус бүр коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тодруулбал, сургууль нь өөрийн нөөц, бололцоо, сурагчдын тоо зэргийг харгалзан, дээрх арга хэмжээнд тохирсон төлөвлөгөө боловсруулна. Ихэнх сургуулиуд нэг ангийг 2 бүлэгт хувааж, бүлгүүд долоо хоногоор ээлжлэн, мөн өглөөний болон үдээс хойш ээлжээр сургуульд явж байна. Мөн бүлгүүдийн хичээл, завсарлага эхлэх цагийг зөрүүлж, сургуулийн барилга дотор бөөгнөрөл үүсгэхгүй байхаас гадна зарим тохиолдолд зөвхөн тоо, герман хэл болон бусад хичээлийг заах арга хэмжээ авч байна.

Сургуулиудад 1, 5, 7 дугаар ангиас бусад анги, бүлгийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэлтээр эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргах эрхийг олгосон. Тухайлбал, Панков дүүргийн Хазенгрунд бага сургуулийн удирдлага, багш нарын зөвлөлийн шийдвэрээр 2 дугаар ангийн хичээлийг эхлүүлжээ. Харин Лихтенберг дүүргийн нэгэн сургууль 7 дугаар ангийн хичээлийг 11-ний өдрөөс эхлүүлэх боломжгүй гэж мэдэгджээ.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 29 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 33 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 36 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 8 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 25 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 44 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 31 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 53 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 2 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 10 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 22 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 30 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 34 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 38 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 17 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top