x

Судлаачид СУРГУУЛИУДЫГ НЭЭХ БОЛООГҮЙ гэсэн дүгнэлт гаргалаа

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан сургуулиудыг дахин нээх хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа улс орнууд коронавирусийн халдварын тархалтын хоёр дахь давлагаанд өртөх эрсдэл бий гэсэн судлаачдын байр суурийг СNN онцолжээ.

Судалгаагаар ихэнх хүүхдүүд хөнгөн хэлбэрийн КОВИД-19-аар халдварлаж байгаа хэдий ч бие биедээ болон сул биетэй насанд хүрэгчдэд вирусийг дамжуулдаг бөгөөд сургуулийг хааснаар халдварын тархалтыг зогсоох магадлал ӨНДӨР гэдгийг тодорхойлжээ.      

Хятадад хийсэн нэгэн судалгааны үр дүнг "ШИНЖЛЭХ УХААН" сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн байна. Уг судалгаагаар сургуулийг хааснаар халдварын тохиолдлын тоо буурч, цар тахлын тархалтыг удаашруулсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх судалгааг Хятад, Америк, Италийн судлаачид хамтран коронавирус анх илэрсэн Ухань болон Хятадын томоохон хотуудын төлөөлөл Шанхайд хотод хийсэн байна. Судалгааны дүнгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн сургуулийн орчинд үүсэх харилцааг бүрэн зогсоосноор нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 42 орчим хувиар буурч байгааг батлаад сурагчдын улирлын амралтын үеэр шинээр илрэх тохиолдлын тоо 64 хувиар бага байсан тооцоо гарчээ.

Уг судалгааны дүгнэлтэд “Сургууль хаах арга хэмжээ нь КОВИД-19 халдварын тархалтаас бүрэн урьдчилан сэргийлэхгүй ч өвчний динамик өсөлтийг сааруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө” гэсэн байна.

Мөн уг судалгаагаар 0-14 насны хүүхдүүдийн гуравны нэг нь насанд хүрэгсэдтэй адил вирусээр халдварласан байх талтай гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч дээрх судалгаа СNN-д хангалттай өгөгдөл цуглуулж чадаагүй тул судалгааны үр дүнг дахин баталгаажуулах шаардлага бий гэжээ.

Их Британийн Рийдинг их сургуулийн эсийн микробиологийн дэд профессор Саймон Кларкийн хэлснээр судалгаа нь зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдлын мэдээлэлд суурилж, ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлыг судалгаанд тооцоогүйг, мөн судалгааг халдвар тархахад бусад хүчин зүйл нөлөөлсөн Хятадын тодорхой нэг хэсэгт хийснийг онцлон тэмдэглэсэн байна.

Хятадын зүүн өмнөд хэсгийн ЛАНСЕТ" сэтгүүлд 4 дүгээр сард нийтлэгдсэн судалгаанаас харахад хүүхдүүд бусадтай адил коронавирусийн халдвар авах эрсдэлтэй ч хүнд хэлбэрийн халдвар авах тохиолдол бага гэж тогтоосон байна.

Хүүхдүүд Ковид-19-д өртөх магадлал бага байгаа гэсэн нэгэн таамаглалыг Германы Зоонозын халдварт өвчин судлалын сүлжээний сэтгүүлд 4 дүгээр сард нийтэлсэн байна. Гэвч бусад шинжээчид СNN-д судалгаа нь халдвар авах хэмжээг тодорхой тогтоогоогүй, бусад судлаачдын хөндлөнгийн дүгнэлтийг тусгаагүй, судалгааны өгөгдөл цуглуулах арга зүйн боловсруулалт хангалтгүй байна гэж мэдэгджээ.

Дээр дурдсан судалгааны үр дүн баттай биш байгаа хэдий ч, улс орнууд сургуулиа нээх шийдвэрийг болгоомжтой гаргах ёстой гэж Профессор Саймон Кларк анхааруулжээ.

Хятад, Тайван, Нидерланд, Израиль зэрэг орнууд сургуулиудаа нээж эхлээд байгаа бөгөөд бусад улсууд ч мөн нээх төлөвтэй байна. Тухайлбал, Их Британи 6 дугаар сарын 1-ний өдрөөс бага ангийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Их Британийн сургуулиа нээх шийдвэр хэт эртэдсэн гэж үзэж байгаагаа Профессор Саймон Кларк энэ нь халдварын хоёр дахь давлагааг эхлүүлэх хөшүүрэг болох талтай хэмээн онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 28 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 32 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 35 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 7 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 24 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 43 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 30 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 52 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 1 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 10 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 21 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 30 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 33 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 38 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 41 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 16 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top