x

Ноён уул орчмын газрыг "дархан цаазат" ангиллаар тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10,483 га-аар нэмэгдэх юм байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ноён уулын байгаль, түүхийн цогцолборт газрын орчимд ашигт малтмал олборлож байгаа компани үлдээж хилийн заагыг тогтоосон, мөн малчдын хадлан тэжээл, хашаа байшинг дархан цаазтай газарт авч, давхцуулсан байна хэмээгээд, үүнд тайлбар хүслээ. Харин Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тугай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Ноён уул орчимд 1996 оноос хойш олгосон 10 гаруй лиценз байсныг бүгдийг нь хамруулсан. Судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд айлын хашаа, байшин, өвөлжөө хаваржаатай кадастрын зургаар давхцаагүй гэдгийг тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, зармын хувьд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэгдсэн зохицуулалтын бодлоготой байх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, аялал жуулчлалын бүст замбараагүй ашигт малтмалын зөвшөөрөл олгосноор өнөөгийн эсэргүүцэл, үл ойлголцол гараад буйг тэмдэглээд, аялал жуулчлал, уул уурхайн салбарыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хөгжүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байв.

Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Газрыг ашиглагч нарыг үндэсний дата төвийн програмд холбож 21 аймгийн газрын кадастртай холбосон, БОАЖЯ-ны мэдээлэл ч үүнд бүрэлдсэн. Үүнээс гадна БХБЯ-наас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг ч бүрдүүлсэн байна. Харин ашигт малтмалын газраас энэ мэдээллийн санд бүх мэдээллээ оруулаад уялдуулаад ажиллавал давхар зөвшөөрөл олголт байхгүй болно гэлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 50 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 53 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 56 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 28 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 45 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 4 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 51 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 13 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 22 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 31 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 42 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 51 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 54 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 59 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 37 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top