x

Зөвхөн Архангай аймагт гарсан ой хээрийн түймэрт 1000 га талбай шатжээ

Зөвхөн Архангай аймагт гарсан ой хээрийн гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан гэж Онцгой байдлыэ ерөнхий газраас мэдээллээ. 

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 28-нд тус аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 21:15 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Харин өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 16:50 цагт очжээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 16:35 цагт хөөрч, мөн өдрийн 18:47 цагт түймрийн /зүүн талд/ голомтод газарджээ. 

Тус аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт гарсан гал түймэрт 20 га талбай, Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт гарсан гал түймэрт урьдчилсан байдлаар 7 га талбай тус тус шатжээ.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
В.Путин: Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 23 мин АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролцжээ 27 мин П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх 32 мин Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг зурвал О.Цогтгэрэл бусад намынхантай уулзаж тохироо хийнэ... 42 мин Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо 51 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй өдөрлөг” болно 55 мин “Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардав 58 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 1 цаг 6 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно 1 цаг 17 мин Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 2026-06-26 Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-06-26 Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 2026-06-26
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио...
Top