x

Зөвшөөрөлгүйгээр барьсан 3 толгой идлэг шонхорыг байгальд нь эргүүлэн тавьжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтыг нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр болон нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах авто тээвэр шалган бүртгэх товчоод, төмөр замын вокзал, нисэх буудал, томоохон зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэд, хуулийн этгээдүүдэд зохион байгуулж, байнгын хяналт, хөдөлгөөнт эргүүл гэсэн хэлбэрээр хийж гүйцэтгэж байна.

Шалгалтаар 100 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй үйлдлүүд илрүүлсэн.

Үүнд:

• Тарвага- 600 орчим ширхэг,
• Саарал чоно- 15 ширхэг,
• Шар үнэг- 20 ширхэг,
• Хярс үнэг- 5 ширхэг,
• Ойн зэрлэг гахай- 5 ширхэг,
• Халиун бугын чив- 5 ширхэг,
• Зэгсний зэрлэг гахай- 1 ширхэг,
• Алтайн хойлог шувууны мах- 5 ширхэг,
• Ятуу шувууны мах-2 ширхэг,
• Зохих зөвшөөрөлгүйгээр шувуу барьсан- 3 толгой идлэг шонхор,
• 10 толгой ногтруу, 223 толгой тагтаа
• Тул загас 5 ширхэг, бусад загас 71 ширхэг /зэвэг, монгол хадран/,
• Хонин арц- 2 удаагийн үйлдэл- 1.1 тн орчим,
• Мансууруулах төрлийн ургамал- 4 удаагийн үйлдэл- нийт 57кг орчим,
•Түлээний модны хууль бус бэлтгэл 3 зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг илрүүллээ. Зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 3 толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьж хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд ан амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг 10 орчим иргэн чонын шагай, соёо зэргийг дуурайлган хийж, жинхэнэ мэтээр тайлбарлан худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу ШӨХТГ-т шилжүүлсэн.

Мансууруулах үйлчлэл бүхий байгалийн ургамал, халиун бугын 5 ширхэг чив, ховор ясан эвэр тээвэрлэж явсан, ховор амьтан болох зэгсний зэрлэг гахай, 5 ширхэг тул загас зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээн дээр заасан хэмжээнээс хэтрүүлэн мод, модон материал тээвэрлэсэн хэргүүдийг тухайн дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд тус тус шилжүүлсэн.

Эдгээрээс зөрчил гаргасан нь тогтоогдсон 7 хуулийн этгээдэд нийт 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгууль, 62 хүнд нийт 17450000 /арван долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгууль, нийт 65446000 /жаран таван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдууллаа.

Эх сурвалж: НМХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 51 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 55 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 58 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 30 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 47 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 6 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 53 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 15 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 24 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 33 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 44 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 53 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 56 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 1 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 4 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 39 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top